Ханиад хүрсэн үед хамгийн ядаргаатай зүйл бол мэдээж хамар бөглөрөх. Хамраараа чөлөөтэй амьсгалж чадахгүй үед хүн бүрд л хэцүү байдаг. Тиймээс өнөөдөр манай сайт та бүхэндээ уг асуудлаа амархан аргаар шийдэх гарцыг хүргэж байна.
Хажуу тийшээ харж унтах

Хамар бөглөрнө гэдэг нь хамрын самсаанд нус хуримтлагдсан учир агаар нэвтрүүлэхгүй байна гэсэн үг юм. Тиймээс шөнө унтахдаа хоёр дэр давхарлан дэрлэж хажуу тийшээ харж унтаад үзээрэй. Ингэснээр таны самсаанд хуримтлагдсан нус хөдөлгөөнд орж агаар нэвтрүүлж эхлэх болно.
Халуун шөл болон цай ууж шингэнээ нөхөх

Халуун шингэн уувал ханиадыг хурдан эмчлэхгүй ч ядаргаатай шинж тэмдгийг арилгахад туслах болно. Ногоон цай, тахианы шөл, нимбэг болон зөгийн балтай халуун ус гэх мэт ундаа нь таны ханиадыг намдаах болно.
Самсаан дээрээ бүлээн жин тавих

Бүлээн жин тавих үед самсаанд үүссэн үрэвслийг намдааж, нустай бөглөөг арилгах болно. Цэвэрхэн алчуур аваад бүлээн усанд дүрж(халуун байж болохгүй) духны доод хэсэг болон хамарны дээд хэсэгт тавьж өгнө. Хамарны бөглөөс арилах хүртэл жин тавина.
Хамар цэвэрлэгчээр хамраа цэвэрлэх

Хамар цэвэрлэгч ашиглах тийм ч таатай биш байж болох ч уг арга нь хамар цэвэрлэх шилдэг аргуудын нэг юм. Угаалтуурын өмнө зогсоод цэвэрлэгчээ нэг хамарныхаа нүхэнд байрлуулна. Нэг хамраар орсон ус нөгөө хамрын нүхээр гарч цэвэрлэгдэх бөгөөд 1 минутын туршид хийх хэрэгтэй.
Мөн цэвэршүүлсэн ус ашиглах хэрэгтэйг анхаарна уу.