Итгэхэд хэцүү ч Харри Поттер кино 20 жилийн өмнө нээлтээ хийж байжээ. Энэ цаг хугацаанд бид шидтэний ертөнцийн талаарх бүхий л зүйлсийг мэдчихсэн мэт санагдаж байгаа ч J.K Rowling зохиолч маань фенүүддээ хачирхалтай баримтуудыг задалсаар байгаа ажээ.
Харри-д Дурсли гэр бүлийнхнээс өөр хамаатан байгаагүй
Фенүүдийн асуудаг нэгэн асуулт бол Харри яагаад заавал Дурсли гэр бүлтэй хамт байсан юм бол? Өөр хамаатан байгаагүй юм уу? гэж асуудаг байна.

Харригийн эмээ өвөө болох Флимонт ба Евфемиа хоёр хүүхэд гаргахаасаа өмнө тэтгэвэртээ гарчихсан байсан. Харин үүний дараа Жеймс гэх хүүхэдтэй болсон. Тэд Жеймсийг гэрлэх хүртэл амьд байсан ч ач хүүгээ харж чадаагүй юм. Мөн Флимонт үсний бүтээгдэхүүн бүтээж гайхалтай амжилт олсон бөгөөд бизнесээ зарж хөрөнгөө Харрид үлдээсэн байна. Харри киноны эхлэлд баян болдог нь ийм учиртай.
Тролл гарч ирдэг үзэгдлийг хасах гэж байсан

Эхний номон дээр Харри Рон Гермионе гурав Троллтой таардаг хэсгийг редакторын зүгээс зохиолчоос хасахыг асууж байжээ. J.K Rowling уг үзэгдлийг бичсэн учир нь Гермионе гол дүрийн хөвгүүдтэй дотно найзууд байх ёстой байсан атал зохиолын эхлэлд ихээхэн маргалддаг. Ингээд гол дүрийн гурвалыг нийлүүлэх явдал зохиох шаардлагатай болжээ.
Локхарт өөртөө валентины бэлэг явуулсан

Локхарт өөрийн нэрийг квиддичийн талбайд том үсгээр бичсэн учир 7 хоног ш и й т г ү ү л с э н. Өөрийн царайг тэнгэрт томоор дүрслэн харуулах үед Волдемортийн тэмдэг шиг харагдаж байсан. Мөн өөртөө 800 ширхэг валентиний бэлэг явуулах үед төв танхим шар шувуугаар дүүрч өглөөний цай тасалдаж байжээ.
Сириус нохой төрхтэй үедээ эзэнтэй байх байсан

4 дэх номон дээрээ Сириус Падфүүт гэсэн нэртэй нохойн төрхөөр нуугддаг байна. Rowling хэлэхдээ Падфүүтыг хачин зантай, нохойд хайртай, хөгшин шидтэнтэй хамт Хогсмидын захад амьдруулах гэж байсан гэжээ. Гэвч редакторын зүгээс шидтэнг зохиолоос хасахыг хүссэн бөгөөд учир нь зохиолд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэж үзжээ.
Долорес Амбриж зохиолын төгсгөлд

Долорес Амбриж бол хамгийн з э в ү ү н дүрүүдийн нэг билээ. Нэрийг нь хэлж болохгүй хүн ялагдсны дараагаар Долорес Амбриж түүнтэй хамтран ажилласан гэж ш и й т г э г д ж э э
Шидтэнүүд угаалгын өрөө ашигладаггүй

Хогвартс-т угаалгын өрөө анхандаа байгаагүй. Тэд 18-р зууны үеэс Маглуудын угаалгын өрөөг ашиглах болсон бөгөөд үүнээс өмнө байгаа газраа бие засчхаад шид ашиглан алга болгодог байжээ.