Харри Поттер кино бол хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг болж чадсан билээ. Уг кинонд тоглосон жүжигчид нь яг л энэ кинонд тоглох гэж төрсөн мэт гайхалтай ур чадварыг гарган тоглосон билээ. Харин дүрүүдэд хэнийг тоглуулах тал дээр нэлээн хэцүү байсан нь нууц биш юм.

Иан Маккеллен – Альбус Дамблдор

Жүжигчин Иан Маккеллен бол Бөгжний эзэн, Да Винчи Код киногоороо алдартай хүн билээ. Түүнд Риччард Харрис тэнгэрийн оронд заларсны дараа Дамблдор-ийн дүрд тоглох санал ирсэн ч буцаасан байна. Учир нь дээр үед Риччард Харрис түүнийг /сайн жүжигчин ч жүжигчний хүсэл тэмүүлэлгүй/ хэмээн хэлж байсан бөгөөд өөрт нь ингэж хэлсэн хүний ажлыг гүйцээхгүй гэж хэлээд татгалзжээ.

Саоирсэ Ронан – Луна Лавгуд

Жүжигчин Саоирсэ Ронан нь олон олон киногоороо алдартай жүжигчин билээ. Гэвч хэдхэн хүмүүс түүнийг Харри Поттер киноны шалгаруулалтанд орж байсныг мэддэг. Харамсалтай нь тэрээр дүрийг авч чадаагүй бөгөөд Еванна Линч-ийг тусгайлан сонгожээ.

Лиам Аикен – Харри Поттер

Харри Поттер киноны гол дүрд анх Лиам Аикен тоглох ёстой байсан. Гэвч Ж.К Ровлинг нь гол дүрүүд бүгд Их Британи жүжигчид байх ёстой гэж хэлээд Aiken-ийг хасчээ. Ингээд бидний сайн мэдэх Даниел Радклифф дүрийг авсан юм.

Робин Уильямс – Рубеус Хагрид

Харри Поттер-ийн зохиолч Ж.К Ровлинг нь кинондоо Америк жүжигчдийг тоглуулахгүй байх дээр хатуу байр суурьтай байдаг билээ. Өөрөө ч Британи хүн болоод тэрүү кино нь тэр чигтээ Британи жүжигчидтэй юм. Ингээд алдарт жүжигчин Робин Уильямс нь дүрийг авч чадаагүй бололтой.

Хелен Маккрори – Беллатрикс Лестранж

Агуу шидтэн Беллатрикс Лестранж-ийн дүрд Хелен Маккрори тоглох ёстой байсан бөгөөд тэрээр тухайн үедээ хөл хүнд байсан юм байна. Харин тэрээр сүүлийн 3 ангид Драко Малфои-ийн ээжийн дүрээр буцаж иржээ.

Хатти Жонс – Гермиона Грэйнжер

Киноны найруулагч Эмма Ватсон болон Хатти Жонс хоёроос сонголтоо хийхэд нэлээн бэ.р.х.шээлтэй байжээ. Харин Эмма Ватсон нь найруулагчид гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн учраас түүнийг уг дүрд сонгон авчээ.