Олон хүмүүс Харри Поттерын номыг уншихаасаа өмнө киног нь үзсэн байдаг бөгөөд кинон дээр гардаг дүрүүд номон дээр гардаг шигээ байдаггүй бололтой. Олон хүмүүс зохиол дээр гардаг дүрүүд ямар харагддаг талаар асуусан байдаг аж. Тэгвэл сүүлийн үед ai буюу хиймэл оюун ухаан ашиглан хүмүүсийн дүр төрхийг гаргадаг шинэ программ бий болсон байна. Манай сайт та бүхэнд “Харри Поттер” киноны жүжигчид болон номны дүрүүдийг харьцуулсан сонирхолтой мэдээ бэлтгэн хүргэж байна.

1. Харри Поттер

Номон дээрх Харри туранхай царайтай, хар үстэй, тод ногоон нүдтэй хүү гэж дүрслэгдсэн байдаг.

2. Рон Уизли

Рон маш өндөр, туранхай, цэнхэр нүдтэй, улаан үстэй. Мөн сэвх толботой, урт хамартайгаар дүрслэгдсэн байдаг.

3. Гермиона Грейжер

Гермионаг бор үстэй, бор нүдтэй, урд шүд нь том гэж тодорхойлдог.

4. Невилл Лонгботтом

Номон дээр тэр намхан, булцгар, дугуй царайтай, шаргал үстэй. Невиллийг бас жижиг шүдтэй гэдэг.

5. Северус Снегг

Северус том хамартай туранхай хүн гэж тодорхойлдог. Тэрээр мөр урттай бөгөө тослог хар үстэй.

6. Драко Малфой

Драко цайвар, шовх царайтай, шаргал үстэй, саарал нүдтэй өндөр хүү гэж дүрсэлсэн байдаг.

7. Жинни Уизли

Номон дээр Жинни жижигхэн биетэй, урт улаан үстэй, сэвхтэй царайтай, тод бор нүдтэй байдаг.

8. Фред ба Жорж Уизли

Ихрүүдийг улаан үстэй, сэвх толботой намхан биетэй гэж тодорхойлдог.

9. Люсиус Малфой

Люсиус саарал нүдтэй, цайвар, туранхай царайтай, богино цайвар шаргал үстэй.

10. Профессор МакГонагалл

МакГонагаллыг хар үстэй, өндөр, царайлаг гэж дүрсэлсэн байдаг.

11. Беллатрекс Лестранж

Тэрээр урт, өтгөн, гялалзсан хар үстэй, нарийхан уруултай, хар нүдтэй, өндөр эмэгтэй гэж дүрсэлсэн.

12. Ремус Люпин

Ремусыг цайвар хүрэн үстэй, сорвитой царайтай гэж тодорхойлдог. 1993 онд тэрээр нимгэн сахалтай байсан бол 1995 оноос хойш илүү их сахалтай болсон байдаг.

13. Альбус Дамблдор

Номонд  Дамблдорыг туранхай, өндөр, урт мөнгөн үстэй, урт сахалтай, маш урт хамартай, цэнхэр нүдтэйгээр дүрсэлсэн байдаг.

14. Рубеус Хагрид

Хагридыг урт, хар үстэй, нүүрнийхээ ихэнх хэсгийг далдалсан сахалтай энгийн хүнээс бараг хоёр дахин өндөр гэж тодорхойлдог.

15. Сириус Блэк

Сириус Блэк маш царайлаг, өндөр буурал нүдтэй, урт хар үстэй хүнээр дүрсэлсэн байдаг.