Австрали бол маш олон төрлийн амьтдын эх нутаг билээ. Өхөөрдөм хөөрхөн имжээс авахуулаад шар үс босгом амьтдаар дүүрэн газар юм. Зарим нь үнэхээр л харь гарагаас ирсэн мэт харагддаг.

Grimpoteuthis

Гүн усанд амьдардаг наймаалж бөгөөд дунджаар 20см хүртэл өсөж томордог. Түүхэнд олдож байсан хамгийн том хэмжээтэй нь 177см байсан.

Хэврэг од

Уг амьтан тийм ч таатай харагдахгүй байгаа ч aюулгүй амьтан юм. Зарим нь зураг дээрхээс илүү том тэмтрүүлтэй ч байдаг.

Далайн аалз

Аалзнаас айдаг хүн хуурай газар дээр ч далайн усанд ч тайван байхын аргагүй бололтой. Далайн аалз нь 1000-аас илүү олон төрөл байдаг бөгөөд далайн эрэг эсвэл гүн усанд амьдардаг байна.

Нүүргүй загас

Уг загасанд нүүр байдаггүй бөгөөд хамрын нүх болон амнаас тогтдог. Далайн гүнд амьдардаг учраас нүд хэрэггүй бөгөөд сүүлд 1873 онд уг загасыг барьж байсан.

Blobfish

Уг загас нь өөрийн инээдтэй царайгаараа алдартай ба зөвхөн Австралид амьдардаг загас юм.

Изопода

Хуурай газар болон усанд нийт 10500 төрөл амьдардаг. Зарим нь хэтэрхий жижиг учраас нүдэнд үзэгддэггүй бол бусад нь маш том ажээ.

Чийгийн улаан

Чийгийн улаан нь 1.2см – 300см хүртэл томордог. Тэд хөрсийг ялзмаг болгож хөрсний үржил шимийг сайжруулдаг хамгийн хэрэгтэй өт юм.