Ихэнх амьтад хоолгүй хоёроос илүү хонодоггүй байхад 30 жил хоолгүй амьдардаг амьтан байдаг. Энэ нь тэдний бодисын солилцоо шууд хамааралтай юм.
Муур – 2 долоо хоног

Эрүүл мэнд болон хэр их ус ууж хоол идсэнээс хамаарч муур 2 долоо хоног хоолгүй байж чаддаг.
Тэмээ – 2 сар

Тэмээнд тэжээл дутагдах үед өөрийн нуруунд хуримталж байсан өөхийг тэжээл болгон ашигладаг байна.
Цагаан акул – 3 сар

Цагаан акул нэг удаан хооллосны дараа 3 сар хоол идэхгүй байж чаддаг. Тэд жилдээ нийт 11тонн хоол иддэг.
Баавгай – 3 сар

Баавгай ичээнд ороод 3 сар хоолгүй, усгүй байж чаддаг амьтан.
Оцон Шувуу

Эр оцон шувуу нь Антарктидын хүйтэн уур амьсгалд 3 сарын турш өндгөө хамгаалдаг. Тэд энэ хугацаанд юу ч иддэггүй.
Бөгтөр халим – 6 сар

Халим нь өөрийн өөхийг ашиглан хоолгүйгээр 6 сар тэсэж чаддаг байна.
Ичдэг мэлхий – 1 жил

Уг мэлхий нь өөрийгөө шаварт булж 1 жил хоолгүй амьдардаг. Олдох хоол нь багассан үед эрч хүчээ хэмнэхийн тулд ийм зүйл хийдэг байна.
Матар – 3 жил

Матар нь хоол идсэний дараа эрч хүчээ хэмнэхийн тулд хөдөлгөөнгүй байдалд ордог. Ингээд 3 жил хоолгүй амьдрах чадвартай ажээ.
Olm – 10 жил

Хоолны олдоц багасах үед өөрийн бодисын солилцоо болон хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлдэг. 10 жилийн турш эд эсээрээ хооллож амьдрах чадвартай.
Тардиград – 30 жил

Тэд амь гарахын тулд бодисын солилцоогоо 0,01% хүртэл, усны хэмжээг 1% хүртэл буулгаж 30 жилийн турш юу ч идэлгүй амьдардаг байна.