Дундад зууны үед шанцай нь тансаг хэрэглээ бөгөөд зөвхөн хөрөнгөтэй хүмүүс авч хэрэглэдэг байсан бол одоо цагт хаанаас ч хямд үнээр худалдан авч хэрэглэдэг болжээ. Зөвхөн бялуун дээр бус хоолонд хэрэглэх үед арьс болон эрүүл мэндэд тустай байдаг байна.
Батганаас сэргийлнэ
Шанцай нь нянгийн эсрэг шинж чанартай бөгөөд батга гарахаас сэргийлнэ. Мөн уг амтлагч нь бактери, мөөгөнцрийг устгана.
Эрт хөгшрөлтийн шинж тэмдгээс сэргийлнэ

Шанцайнд агуулагддаг антиоксидант нь арьсны үрчлээ, хөгшрөлт, толбо гэх мэт хүн болгоны толгойн өвчин болсон асуудалд хувь нэмрээ оруулдаг байна.
Жин хасахад тусална

Цатгалан мэдрэмжийг төрүүлж хоолонд хорхойсохыг багасгана. Шанцай хэрэглэдэг хүн нь хэрэглэдэггүй хүнээс жин багатай байдаг байна.
Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
Их хэмжээний өөх тостой хоол нь зүрх судасны өвчний эх үүсвэр бөгөөд шанцайг хоолондоо хэрэглэх нь үүнийг тэнцвэржүүлнэ.