Хайр гэж юу вэ? Философичид болон эрдэмтэд уг асуултанд хариулах гэж олон олон жил оролдож байгаа билээ. Америкийн сэтгэл судлаач Роберт Стернберг хайрыг 3 бүрэлдэхүүн хэсгээр холбон тайлбарладаг. Үүнд дотно харилцаа, хүсэл тэмүүлэл, гэрлэн суурьшилт байдаг байна.
Шохоорхол

Энэ дурлалын хугацаа бол тухайн хоёр хүн нэг нэгнээ тийм ч сайн мэдэхгүй хэрнээ нэгэндээ татагдаж эхэлдэг. Ийм харилцаанд орсон хоёр хүн бие биедээ ижил, нийтлэг зүйл байгаа эсэхийг мэддэггүй ч хамт байсаар л байдаг. Шохоорхол нь цаг хугацааны эрхэнд жинхэнэ хайр болж хувирдаг ч ихэнх хосууд уг давааг давж чадалгүй салдаг.
Таалагдах

Уг харилцаанд та өөрийнхөөрөө байж болдог. Хоёр хүн амьдралыг харах үзэл, нийтлэг чанар, сэтгэл зүйг нь ойлгох хэв маяг гээд бүх зүйл гайхалтай тохирно. Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар уг харилцаа ямар ч дотно, хайрын харилцаагүйгээр зүгээр нэг найзууд болж хувирдаг байна.
Хоосон хайр

Ийм төрлийн харилцаанд орчихсон хосуудад ихэвчлэн ямар ч дотно харилцаа, хайрын үйлдлүүд байдаггүй ч гэрлэчихсэн, хамтдаа байсаар байдаг. Уг төрлийн хайр нь гал халуун хайр дурлалын дараагаар бие болдог ч заримдаа эсрэгэрээ байх нь ч бий.
Утга учиргүй хайр

Ийм төрлийн хайрын харилцаа нь бусад хосууд шиг шинж тэмдэгтэй. Хос хоёр бие биедээ татагдаж уламжлал болсон гэрлэлт, тангараг өргөх, гэрийн ажил хамтдаа хийх гэх мэт үйлдлийг хийдэг ч жинхэнэ дотно харилцаа байдаггүй бөгөөд хамтдаа удаан амьдарч чаддаг.
Романтик хайр

Ийм төрлийн харилцаа нь хүсэл тэмүүлэл болон дотно харилцаагаар дүүрэн байдаг. Хос хоёр бие биедээ татагдаж, хамтдаа байхдаа тухтай байдаг ч гэрлэж, хүүхэдтэй болох гэх мэт нухацтай шийдвэр гаргахад бэлэн бус байдаг. Ийм төрлийн харилцаа ихэнхдээ гэрлэх хэмжээний түвшинд хүрдэггүй.
Хамтрагчид

Хамтрагч хайрын харилцаа нь дотно харилцаа болон гэрлэлтээс бүрдэнэ. Энгийн нэгэн найзуудаас хүчтэй хайрын харилцаа бөгөөд хос хоёрын дунд жинхэнэ холбоо үүссэн байдаг. Уг харилцаа нь олон жилийн гэрлэлтээс үүсдэг байна.
Жинхэнэ хайр

Ийм төрлийн хайр нь хүсэл тэмүүлэл, сэтгэлийн дотно харилцаа, гэрлэлтээс бүрддэг. Уг хайр нь маш ховор бөгөөд хүмүүс бие биедээ үнэхээр хайртай л бол ийм харилцааг үүсгэж чаддаг. Мөн хос хоёр урт удаан хамтдаа амьдарч, гэрлэлтэндээ баяртай байдаг.