Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой учир зөвлөгөө болгон таны харилцаанд тус болохгүй. Гэвч хосуудын харилцааг бага ч гэсэн сайжруулах ухаалаг аргууд маш олон байдаг. Хосууд салж хоёр тийш болдог гол шалтгаан нь хамтдаа байх хугацаандаа хүчтэй холбоо тогтоож чадаагүйгээс болдог.
Тусдаа хөнжилд унтах

Хосууд унтаж байхдаа хөнжлөө булаацалдаж шөнө хангалттай унтаж чадахгүйд хүрдэг. Тиймээс тусдаа хөнжилд унтаж шөнө нойроо сайн авах нь чухал юм. Нэг орон дээр унтаж байгаа учраас холдчихсон гэсэн үг биш юм.
Тусдаа угаалгын өрөөтэй байх

Угаалгын өрөө бол тухайн гэрийн хувийн орон зай бөгөөд ямар нэг хүнтэй хуваалцана гэдэг заримдаа хэцүүхэн асуудал болж хувирдаг. Хэрвээ та хувийн орон зайгаа хуваалцах дургүй, хоёр хүн ашиглахад хэт жижиг эсвэл таны цэвэрлэгээний зуршил түүнтэй тохирохгүй байвал тусдаа угаалгын өрөөтэй болвол зохистой юм.
Хуанлигаа тааруулах

Хос хоёр тус тусдаа өөрийн гэсэн ажилтай, цагийн хуваарьтай байх учир хамтдаа ямар нэг зүйл хийх гэтэл цаг нь таарч өгдөггүй. Тэгвэл гэртээ хуанлитай болж чухал өдрүүдийг, төрсөн өдөр, онцгой үйл явдал гэх мэт зүйлсийг тэмдэглэж байвал ирээдүйд үүсэх үл ойлголцлыг зогсоох боломжтой.
Ганцаараа байх цаг гаргах

Хайрын харилцаа цаашид улам цэцэглэхийн тулд хос хоёрт бага зэрэг ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Ганцаараа байх нь эрч хүчээ цэнэглэж, тайвшрахад маш их тус нэмэр үзүүлдэг.
Болзохоо зогсоож болохгүй

Олон жил болзож, хамт байсан учраас одоо тогтвортой энгийн амьдралд шилжих хэрэгтэй гэж та бодож магадгүй. Харин та харилцаагаа авч үлдэхийн тулд хэзээ ч болзохоо зогсоож болохгүй.