Өдрийн цагаар холбоотой байж, орой нь хамтдаа орондоо орох гэх мэт энгийн үйлдлүүд нь хосуудын харилцааг улам цэцэглүүлж байдгийг судлаачид баталжээ. Эдгээр ойлголтууд нь мэдээжийн юм шиг сонсогдож байгаа ч ойр дотно болох, итгэлцэл үүсгэхэд ямар чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Чөлөөтэй, нээлттэй яриа өрнүүлж сурах

Чөлөөтэй ярилцаж сурах нь ямар ч харилцааны чухал төв хэсэг үздэг байна. Өөрийн айдас, итгэл, итгэлцэл гэх мэт зүйлсийг ойлгуулж чадах юм. Харилцаа нь зөвхөн ярилцах дээр тогтохгүй бөгөөд мөн ямар нэг зүйлд сатааралгүй сайн сонсогч байх явдал юм.
Өдөрт холбоотой байх

Өөрийн хайрт хүнээ магтаж, хөгжилтэй зураг явуулж, эерэг зүйл хэлснээр илүү дотно болох юм. Түүний тухай бодож буйгаа илэрхийлэхийн тулд энгийн нэгэн захидал илгээж хамтрагчаа сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй.
Мөн захидал болон дуудлагад нь хариу үйлдэл үзүүлж түүнийг чухал гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй юм.
Хамтдаа гэрийн ажил хийх

Одоо цагт хос болгон л гэрийн ажлыг хамтдаа хийдэг болсон байна. Эрэгтэй хүн гэрийн ажилд тусалж хосууд хамтдаа хийх нь харилцааг улам бэхжүүлдэг гэдэг нь судалгаагаар батлагдсан юм. Аз жаргалтай гэрлэлтийн гол нууц нь магадгүй хамтдаа гэрийн ажил хийх бололтой.
Нэгнийгээ магтах

Нэгэндээ талархаж, талархлаа илэрхийлэх нь ямар ч харилцааны гол тулгуур юм. Түүнийг ямар гайхалтай хүн гэдгээс авахуулаад гадаад үзэмжийг нь магтах, хувцас, хэр талархаж явдаг гэх мэт зүйлсийг хэлж болох юм. Хамтрагчийнх нь өөрийгөө үнэлэх үнэлэмж бага бол энэ арга нь сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.
Хамтдаа инээлдэх

Инээлдэж, хөгжилтэй байх нь хүмүүсийг дотносуулж байдгийг хүн бүр мэдэх байх. Харин хосууд хамтдаа инээлдэх нь ертөнцийг үзэх үзэл нь нэг мэт санагдуулж улам ойртуулж байдаг байна.
Маргалдсан өдрөө маргааныг тасалж эвлэрэх

Хайр гэдэг үргэлж жаргалтай байна гэсэн үг биш бөгөөд маргалдах үедээ эерэг замаар шийдэх хэрэгтэй. Маргалдсан өдрийн маргааш нь сөрөг уур амьсгалыг давахад хэцүү байдаг учир өдрийн асуудлыг өдөрт нь шийдэж эвлэрэх хэрэгтэй юм.
Би чамд хайртай гэж хэлж байх

Уг 3 үгийг хэлэх үед түүнийг хэр их хайрладгийг мэдрүүлэх боломжтой юм. Мөн ямар ч үг хэлэхгүйгээр сэтгэлээ мэдрүүлж болох бөгөөд үүнд хүсэж буй зүйлд нь туслах, гэрээ цэвэрлэж цэвэрхэн байлгах гэх мэт зүйлс орж болох юм.