Үнсэх бол зүгээр ч нэг романтик үйлдэл бие бөгөөд хосуудын харилцааг улам бататгаж байдаг зүйл юм. Харин үнсэх маш олон аргууд байдаг бөгөөд үүгээр таны харилцааг тодорхойлох боломжтой юм.
Зөөлхөн үнсэлт

Энэ нь бие биенийхээ уруулд зөөлнөөр хүрч үнсэх явдал ба таныг үерхэлдээ хэр тухтай байгааг мөн хайртай хүнтэйгээ хэр дотно буйг илэрхийлдэг. Хэрвээ та зөөлнөөр үнсэлцдэг бол энэ нь та хайртай хүнийхээ хүслийг улам өдөөж мөн та ч бас үүндээ дуртай байдаг.
Хацар дээр үнсэх

Хайртынхаа хацар дээр зөөлнөөр үнсэх нь таны харилцаа маш сайн байгааг илтгэдэг ба бие биедээ хайртайгаа илэрхийлэх энгийн арга юм. Мөн энэ нь таны харилцаа бат бөх ба романтик хэвээр байгаагийн шинж.
Хүн-аалз үнсэлт

Хүн аалз кинон дээр гардаг шиг нэгийгээ доош нь харсан байхад үнсдэг үнсэлт юм. Хэрвээ та энэ үнсэлтийг хийдэг бол энэ нь та харилцаандаа үргэлж шинэ содон зүйлийг эрэлхийлэх дуртай ба таны харилцаанаас гэрэл цацарч буйн шинж юм.
Сахиусан тэнгэрийн үнсэлт

Хэрвээ та хайртынхаа нүдний ойролцоо зөөлнөөр үнсдэг бол энэ нь сахиусан тэнгэрийн үнсэлт ба хайртдаа амар амгалан, аюулгүй дотно байдлыг мэдрүүлдэг үйлдэл юм. Мөн энэ нь таныг хайртыгаа маш их хайрлаж нандигнадгийг илэрхийлдэг байна.
Тонших

Энэ нь хосууд уруулаа хүргээд авч байгааг хэлдэг ба уг аргыг мэндлэхдээ эсвэл салах ёс хийхдээ хэрэглэж болно. Хэрвээ та үүнийг өдөр бүр хийдэг бол та харилцаандаа энгийн хөгжилтэй байхыг илүүд үздэг гэсэн үг.
Амаа хаалттай үнсэх

Энэ нь тонших аргатай төстэй ч бага зэрэг удаан үнсэх явдал юм. Хэрвээ та амаа жимийсэн чигтээ үнсдэг бол энэ нь магадгүй таны харилцаанд асуудал байгааг илтгэж байна. Үүнээс үүдэн тухгүйтэж таагүй зүйл мэдэрч болзошгүй ба хайрттайгаа ярилцаад үзээрэй.
Франц үнсэлт

Франц үнсэлт бол хамгийн шилдэг нь ба хайр, хүсэл, романтик байдлыг илтгэдэг байна. Хэрвээ та франц үнсэлтэд дуртай бол та хоёрын хайрын харилцаа улам дотно, бие биедээ татагдаж буйг илтгэдэг.