Удаан хамт байсан хосууд гэрлэснийхээ дараа гал ассан хайр нь намжиж эхэлдэг. Ингээд үзэж өссөн гайхалтай романтик кино нь амьдралтай огт адилгүй гэдгийг ойлгодог байна. Хэрвээ та кинон дээрх үйл явдлыг амьдралтай харьцуулан ойлгодог нойрноосоо сэрэх цаг болжээ. Жинхэнэ амьдралын хайрын харилцааны оч гал дүрэлзэн асахаас бус галыг асаалттай хэвээр үлдээх нь чухал аж.
Зургаан секундын үнсэлтийг турших

Та хайртыгаа хэр удаан үнсдэг вэ? Доктор. Жон Готтман-ы хэлснээр хайрт нэгнээ ядаж 6 секунд үнсэж байхыг зөвлөдөг байна. Хамтрагчаа удаан үнссэнээр илүү сэтгэлээрээ болон биеэрээ холбогдож чаддаг. Нэгнээ гэх сэтгэл нь улам батжиж цаашдын амьдрал цэцэглэдэг байна.
Нэгнийхээ хайрын хэлэмжийг мэддэг болох

Хүн өөрийн хайрыг илэрхийлэхийн тулд дараах 5 үйлдлийг хийдэг гэнэ. Та түүнийг жаргалтай байлгахын тулд хайрыг хэрхэн хүлээн авах дуртайг нь мэдэж байх шаардлагатай.
- Бэлэг
- Үйлчлүүлэх дуртай
- Магтаал сонсох
- Хамт цагийг өнгөрөөх
- Бие мах бодиор хүрэх
Хосуудын нууц хэллэгтэй болох. Зөвхөн та хоёр л мэддэг

Хэрвээ таны хайрт нэгэнд эвгүй нөхцөл байдал үүсч тусламж хэрэгтэй болсон үед яаж нэгэндээ хэлэх вэ? Ийм үед тусгай нууц хэллэгтэй болох нь зүйтэй. Жишээ нь “Самар” гэж хэлбэл “Эндээс явахыг хүсч байна” гэх мэтээр ойлголцох.
Би туслах уу? гэдэг асуулт нь Би чамд хайртай гэж хэлэхээс хүчтэй байдаг

Таны хайрт нэгэн хувцас угааж, хоол хийж, гэрээ цэгцэлж байвал туслалцаа үзүүлэх нь хамгийн сайхан мэдрэмж юм. Зөвхөн тухайн ажлийг хурдан хийхээс гадна түүний сэтгэлийг татаж чадах юм шүү дээ. Мөн гэрийн ажлыг хуваан хийж тэнцүү үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй.
Илүү гүн сэдвээр ярилцах

Удаан хугацаанд хамт байсан хосуудын харилцан яриа ихэнхдээ “Ямар хоол идэх вэ?” эсвэл “Гэртээ хэзээ ирэх үү?” гэх мэт өгүүлбэр болчихсон байдаг. Зарим нь хэтэрхий завгүй ажилтай учраас ярилцах ч үгүй. Тиймээс та түүнтэй ярилцах чухал сэдэв олж гүн ярилцлага өрнүүлэх хэрэгтэй юм.
Бага ярьж, их сонс

Таны хамтрагч бүхий л сэтгэлээ нээх үед, та асуудлыг нь шийдвэрлэх биш зүгээр л сонсох хэрэгтэй. Тэдэнд асуудлаа шийдвэрлэх бус сонсох хүн шаардлагатай байдаг. Түүний асуудал шийдвэрлэгч баатар болох хүслээсээ татгалзаж сайн найз нь мэт хажууд нь сонсоорой.
Анир чимээгүй мөчийг хамт өнгөрөөх

Гэрлэлт гэдэг төгсөшгүй, сэтгэл хөдөлгөм адал явдал биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хосууд үргэлж аялалд явж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, өдөр бүр болзоонд яваад байдаггүй. Өөрөөр хэлбэл яг эсрэгээрээ.
Ихэнхдээ түүнтэй хамт нэг өрөөнд цагийг өнгөрөөх нь жаргал байдаг. Хайрт нэгэнтэйгээ нэг өрөөнд байна гэдэг дулаахан сайхан мэдрэмж шүү дээ
Жижигхэн хайрын үйлдлүүд романтик үйлдлээс ч том нөлөө үзүүлдэг

Том арга хэмжээ зохион байгуулж, түүнд гэнэтийн бэлэг барих сайхан ч хайрын харилцааг бататгаж байдаг гол үйлдэл бол жижиг жижиг хайрын үйлдлүүд юм. Жишээ нь өглөө хайрын захиа бичиж үлдээх, өдөр нь хэрхэн өнгөрснийг асуух, өдөржин бодсон талаараа хэлэх гэх мэт.