Эхнэр нөхрүүд хоёр тийш салдаг нийтлэг 2 шалтгаан бол таарамжгүй байдал, харилцан яриа нийлэхгүй байх юм. Гэрлэхээр зэхэж буй хосууд өөрийн түүх, ирээдүйн төлөвлөгөө гэх мэт бүхий л зүйлээ хамтрагчдаа уудлан тайлбарлаж эцэст нь гэрлэх үгүйгээ шийдэх хэрэгтэй. Ингэснээр ядаж л ирээдүйд саад тотгор тулгарах үед бэлтгэлтэй байх юм.
Санхүүгээ хэрхэн нэгтгэх вэ?

Хоёулаа олж буй мөнгөө хэрхэн ирээдүйдээ зарцуулахаа сайтар төлөвлөх шаардлагатай. Сар бүр мөнгө хийдэг дундын нэг данстай байхаас гадна тус тусдаа хувийн данстай байх хэрэгтэй. Хэдэн төгрөгний цалин авдгаас шалтгаалан сар бүрийн хэрэглээний мөнгийг зохицуулах.
Хэдэн төгрөгний зээлтэй вэ

Нэгэнт гэрлэж байгаа тул нэгнийхээ хэр их зээлтэйг сайтар мэдэж ирээдүйд түүнийг хэрхэн зохицуулахыг ярилцах хэрэгтэй. Гэрлэсний дараа маш их зээлтэй гэдгийг сонсож, сандрахыг хэн ч хүсэхгүй, мөн гэнэтийн мэдээ сонссон хүнд урвалт мэдрэгдэж, хамтрагчдаа итгэх итгэл нь сулрах боломжтой юм.
Тэтгэвэртээ гарсны дараа ашиглах мөнгөө хадгалах

Хүн бүр хэзээ нэгэн цагт тэтгэвэртээ гарна. Хэрвээ та гэрлэсэн бол хамтрагчаа ч гэсэн тэтгэврийн төлөвлөгөөндөө оролцуулах шаардлагатай болно. Ингээд танд хоёр хүний хэрэглэх мөнгө, магадгүй эмчилгээнд ашиглах мөнгө хадгалах хэрэгтэй болно.
Хүүхэдтэй болох уу?

Гэрлэсэн хүн бүр хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Харин хос хоёр хүүхэд төрүүлэхийг хүссэн ч хүмүүжүүлэх арга, бодож байснаас өөр хүн болчихвол хэрхэн хүлээж авах гээд олон зүйлийг ярилцан шийдвэрлэх хэрэгтэй.
Гэрийн ажлыг хэрхэн зохицуулах вэ?

Гэрийн ажил магадгүй ярилцах өчүүхэн сэдэв мэт санагдаж байгаа байх. Гэвч хосуудын маргаан ихэвчлэн гэрийн ажлаас эхэлдэг. Тиймээс гэрийн ажлыг хэрхэн хувааж хийхээ сайтар ярилцах хэрэгтэй.
Чиний мөрөөдөл болон ирээдүйн төлөвлөгөө юу вэ?

5-30 жилийн дараа ямар хүн болсон байхыг хамтрагчдаа хэлж өгөх. Таны нүдээр жаргалтай гэрлэлт ямар байдгийг түүнд ойлгуулснаар ирээдүйд санаа зөрөлдөхгүй болох юм.
Хаана амьдармаар байгааг асуух

Энэ асуулт ойлгомжтой мэт санагдаж байгаа ч гэрлэлтийн өмнө бараг л асуудаггүй. Тэрээр хөдөө нутагт эсвэл том хотод амьдрамаар байгаа нь ирээдүйн төлөвлөгөөнд том өөрчлөлт оруулж мэднэ. Мөн тэрээр орон сууцанд эсвэл том саравчтай хауст амьдрахыг хүсэж болно. Тиймээс юу хүсэж байгаагаа нөгөө хүндээ ойлгуулах шаардлагатай.