Хамтрагчаа бүү шүүмжил

Хамтрагчийнхаа зан чанар, байгаа байдлыг санаатайгаар шүүмжлэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээс цаашгүй. Үүний оронд хийж буй үйлдлийг нь ярилцах хэрэгтэй.

Шууд бодсон зүйлдээ битгий итгэ

Хамтрагч тань гадуур таниас хол явж байгаа үед ямар нэг болохгүй зүйл хийж байгаа гэж бүү бод. Энэ нь маргаан эхлүүлэхээс цаашгүй бөгөөд хамтрагчтайгаа ярилцахад уг асуудал шийдэгдэнэ.

Хамтрагчаа бүү дорд үз

Өөрийн давамгай байдлыг түүнд бүү илэрхийлээрэй. Хосуудын нэг нь давамгай байдлаа илэрхийлэх үед нөгөөд нь “Би түүний төлөө хангалттай байж чадахгүй” гэх бодол төрдөг ажээ. Хамтдаа уг асуудлыг гарцыг хайх нь зөв юм.

Хэн нэгнийг бүү буруутга

Аль хэдийн болоод өнгөрчихсөн явдалд буруутан хайх нь утгагүй хэрэг. Хамтдаа гарах гарц хайх нь зөв шийдэл юм.

Өнгөрсний алдааг бүү дурс

Өнгөрсөнд болсон алдааг одоо давтаж ярих нь дахин нэг маргаан үүсгэхээс цаашгүй. Юу нь танд ядаргаатай байгааг түүнд хэлээд үзээрэй. Нөхцөл байдал засарсны дараа дахин бүү дурсаарай.

Үргэлж өөр арга зам байдгийг санаарай

Ганцаараа энэ харилцаанд байгаа мэтээр аашлах нь байж боломгүй асуудал. Үргэлж уян хатан байж өөр өнцгөөс харах хэрэгтэй.