Хайрын харилцаа дуусгавар болж салалттай нүүр тулж үзээгүй хүн энэ хорвоод бараг л байхгүй болов уу. Харин хүн гэдэг амьтан байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй бөгөөд салсныхаа дараа л ухаардаг хэд хэдэн зүйл байдаг байна.

Ямар ч муу зүйл тохиолдоогүй

Салалтын эхний хэдэн өдөр, сар танд маш хэцүү байх бөгөөд түүнтэй хамт өнгөрүүлж байсан мөчүүдийг бодож, найзууддаа ч болсон үйл явдлыг ярьж өгнө. Олон шөнө нойргүй хонож, хоол идэх дуршил ч буурна. Гэвч урагш алхаж, өөрийн амьдралыг бодох мөч тун удахгүй ирэх болно. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар салалтын эхний 90 хоног хамгийн хэцүү байдаг гэнэ.

Өөрийнхөө тухай маш бага зүйл мэддэг байсан

Хайрын харилцаанд орсон хүмүүс өөрийгөө хэт их бусадтай харьцуулж, өөрийгөө хэн гэдгээ болон юу хүсдгээ мартчихдаг. Хамтрагчийнхаа урмыг хугалахгүйн тулд амралтын өдрүүдээр түүний хүслийг биелүүлж явдаг. Харин одоо та өөрийнхөө хүсдэг зүйлсийг хийх цаг нь иржээ.

Амар амгалан цагийг өнгөрөөх

Кинон дээрх шиг гайхалтай амралтанд хүн болгон яваад байж чадахгүй. Тиймээс гэртээ амтат хоол хийж эсвэл бясалгал хийж болох юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бүхий л цахилгаан төхөөрөмжөө унтрааж анир чимээгүйд цагийг өнгөрөөх нь хэрэгтэй гэж үзжээ.

Харилцаанд гаHцаараа байснаас xосгvй жаргалтай байсан нь дээр

Ихэнх хүмүүсийн харилцаанаасаа салж чаддаггүй нэгэн шалтгаан бол ганцаараа байхаас Aйх явдал юм. Ганцаараа кино үзэх, кафед ганцаараа суух, амралтын өдрүүдийг ганцаар өнгөрүүлэх нь зарим хүмүүсийн хувьд маш хэцүү санагддаг. Хүмүүс бид бие махбодоор ганцаар байхаас айдаг биш сэтгэлээрээ ганцаар байхаас айдаг байна. Хэрвээ та саяхан салсан бол магадгүй энэ нь хүссэн бүхнээ хийх боломж байж болох юм.

Зөв хүнтэйгээ учрахын тулд эхлээд буруу хүнийг явуулах хэрэгтэй

Зорилгодоо хүрсний дараа цааш аялах зам байдаггүй. Хоёр хүн хайрын харилцааг эхлүүлж, бие биенийхээ талаар мэдэж авч, нэг нэгэндээ юмсыг зааж сургаж эцэст нь харилцаа уйтгартай болчихдог. Хэрвээ та шинэ харилцаа эхлүүлэх гэж байгаа бол эхлээд хуучин харилцаагаа бүр мөсөн дуусгах хэрэгтэй ба үгүй бол тэрээр таны амьдралд байр сууриа олж чадахгүй юм.

Одоо та хүссэн зүйлээ хийж болно

Магадгүй та түүнтэй учрахаас өмнө олон олон төлөвлгөө зохиож, зорилго тавьж байсан байх. Гэвч хостой болсноос хойш зорилгоо ахин нэг бодох шаардлага болсон. Тэгвэл одоо танд ямар ч хязгаар байхгүй хүссэн зүйлсээ хийх боломжтой юм.

Хэн нэгэнтэй аз жаргалатай амьдрахын тулд эхлээд өөрийгөө олох ёстой

Хамгийн эхлээд өөртөө итгэж, өөрийгөө хэн бэ гэдгийг сайтар мэдэж байх шаардлагатай. Тэгж чадвал та ирээдүйн ханьтайгаа аз жаргалтай амьдарч чадах юм.