Хосууд хамтдаа амьдарч эхлэх мөч бол хамгийн сэтгэл хөдөлгөм үе шат бөгөөд сэтгэл зүйн хувьд эерэг үр дүнг бий болгодог. Гэвч та үүнд бэлэн үү? Урт удаан хугацааны, амжилттай харилцаа үүсгэхийн тулд хэд хэдэн асуудлыг ярилцан шийдэх ёстой байдаг.

Ирээдүйн төлөвлөгөө

Хосууд ирээдүйд мapгaaH, асуудал үүсэхээс сэргийлж ирээдүйд адилхан төлөвлөгөөтэй эсэхээ ярилцан шийдэх шаардлагатай. Тийм зүйл ярилцах хэтэрхий эрт гэж бодож байсан ч энэ харилцаанаас ирээдүйд юу хүлээж болохыг мэдэх хэрэгтэй.

Мөнгө

Мөнгө санхүү бол нэг гэрт амьдрахын өмнө шийдэх ёстой нэгэн сэдэв. Мөнгөө хадгалах, байрны түрээс, хэрэглээний зардал гэх мэт зүйлсийг аль хэдийн ярилцан шийдвэрт хүрж чадвал санхүүтэй холбоотой мapгaaH үүсэхгүй байх боломжтой.

Гэрийн ажил

Хос хоёрын аль нэг нь гэр цэвэрлэх дуртай биш л бол гэрийн ажлын хувааж авах хэрэгтэй. Өдөрт хийх хоол, аяга угаах, тоос соруулах, хүнс цуглуулах гэх мэт ажлуудыг эн тэнцүү хуваан даалгах. Магадгүй гэрийн ажил тийм ч сүр бадруулах асуудал биш мэт санагдаж байгаа ч урт хугацааны харилцаанд орсон хүмүүсын Mapгaлдаx сэдэв болдог байна.

Тэжээвэр амьтан

Та өхөөрдөм хөөрхөн амьтан дагуулан гэртээ орохын өмнө таны хамрагч тэжээвэр амьтанд дypTай эсэхийг мэдсэн байх шаардлагтай. Магадгүй тэр харшилтай болох юм. Хэрвээ амьтан тэжээхээр шийдсэн бол хэн хооллох, хэн салхилуулах гэх мэт асуудлыг шийдэх хэрэгтэй юм.

Зуршил

Хүн болгон өөрийн тогтсон зуршилтай байдаг. Оймсоо таарсан газраа үлдээх, угаалгын өрөөг удаан хугацаанд ашиглах гээд тоочоод байвал дуусахгүй. Харин хамт амьдрахын өмнө түүнд өөрийн зуршлуудыг хэлчихвэл хоёр талд амар байх болно.