Хамтдаа амьдарна гэдэг маш том шийдвэр бөгөөд сайтар бодолцож үзсэний үндсэн дээр хийх хэрэгтэй. Долоо хоногт 24 цаг хамтдаа байна гэдэг нэг бодлын гайхалтай зүйл ч гэсэн таны сайн, муу зүйлийг бүгдийг нь мэдэх боломжтой гэсэн үг юм. Харин эдгээр зүйлсийг хийснээр магадгүй та гэрлэлтэд учрах асуудлыг шийдвэрлэх юм.

Хуваарь, дүрэм зохиох

Гэрийн ажил, унтах цаг, хувийн орон зай гэх мэт зүйлсэд зориулан дүрэм, хуваарь гаргах хэрэгтэй. Аль нэг хүн нь муу зуршилтай байхад л салалт уруу дагуулж байдаг талаар нэгэн судалгаа байдаг учир харилцан тохиролцох хэрэгтэй юм.

Гэрийн ажлаа хамтдаа хийх

Нийт судалгаа өгсөн хүмүүсийн 56% нь амжилттай гэрлэлтийн гол үндэс нь гэрийн ажлаа цуг хийх хэмээн хэлжээ. Эхнэр нөхөр хоёр гэрийн ажлаас юу хийх дуртайгаа ярилцан өөрсдийн системийг үүсгэх хэрэгтэй.

Мөнгөний талаар ярилцах

Яг л гэрийн ажлыг хувааж хийдэг шиг өөрийн авдаг цалин дээр үндэслэн төлбөрөө хувааж төлөх хэрэгтэй юм. Ингэснээр харилцаанд итгэлцэж үүсэж, хүчирхэгжиж байдаг ажээ.

Хамтрагчийнхаа ядаргаатай зуршлын учрыг олох

Хосууд хамтдаа амьдарч эхлэх үед нэгнийхээ хачирхалтай зуршлыг мэдэж эхэлдэг. Оймсоо газар хаях, цагаасаа хоцрох, хоолоо чанга зажилж идэх гэх мэт тоочоод байвал барахгүй. Харин та үүний учрыг олж чадсанаар харилцаа бат бөх болох юм.

Ганцаараа байх хугацаа өгдөг

Хамтдаа амьдарна гэдэг цаг минут тутамд хамт байх гэсэн үг биш юм. Хүн болгонд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байдаг.