Англид энэ явдал болжээ. Амралтын өдөр хадагтай Лаура Биррел гэртээ ганцаараа байжээ. Гэрийн гишүүд бүгд гадуур явцгааж байсайн болохоор гэрээ цэвэрлэж хувцсаа угааж байжээ. Тухайн үед угаалгын машин хэвийн ямарч асуудалгүй байсан гэнэ

Угаалгын машинаа залгачаад утсаар ярьж байтал 20 минутын дараа хиншүү үнэртэж эхэлсэн байна. Очоод үзтэл угаалгын машин нь дээд хэсгээрээ задарч хаа сайгүй шил үсэрсэн байжээ. Гал тогооны тавцан хагарсан байсан бөгөөд угаалгын машин ажиллагаатай хэвээр байсан байна.

Хатагтай Лаура Биррел хэлэхдээ: Очоод хартал утаа саагаж чанга чимээ гарж байсан. Би сандарсандаа угаалгын машиныг шууд унтраасан анх удаа ийм юм харж байна. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй, хэрвээ би угаалгын машинаа залгаад орхиод явсан бол юу болох байсан бол гэж бодохоос айдас хүрч байна гэжээ.
