Тухайн хүн сайн худлаа ярьдаг байсан ч биеийг нь ажиглахад мэдэж болдог. Учир нь хүмүүс ихэвчлэн худлаа ярихдаа үгэндээ, нүүрний хувиралдаа анхаарч ярилцдаг ба биеийн хөдөлгөөнөө тоодоггүй юм. Хэрвээ бид хүний биеийн хөдөлгөөнийг уншаад сурчихвал худлаа үгүйг нь мэдэх боломжтой юм.

Ярьж байхдаа ээрэх, гацах

Худалч хүний хамгийн түгээмэл шинж тэмдэг бол яриан дундаа гацах явдал юм. Хэлэх өгүүлбэрээ удаан бодож байвал худлаа хэлж буйн илрэл юм. Нөгөө, юу, тэгээд, ммм гэх мэт үгс үүнд орно.

Сэтгэл хөдлөлийг нь анзаарах

Хүний жинхэнэ сэтгэл хөдлөл ихэнхдээ 5 сек үргэлжилдэг. Хэрвээ тухайн хүний сэтгэл хөдлөл 5 секүндээс илүү үргэлжилж байвал ихэнхдээ худал байдаг.

Хуурамч инээмсэглэх

Чин сэтгэлээсээ гаргасан сэтгэл хөдлөлийг хуурамчаар бүтээх тийм ч амар зүйл биш. Тухайн хүний сэтгэл хөдлөл нүүрний нэгээхэн хэсэгт илэрч байвал худал гэсэн үг юм. Жишээ нь чин сэтгэлийн инээмсэглэл нь уруул болоод нүдний хажууд үрчлээ үүсдэг байна.

Олон дахин давтаж ярих

Зарим хүмүүс бодож буй зүйлээ хэлэхэд хэцүү байдаг учир нэг үгээ хэт олон давтаж хэлэх тохиолдол байдаг. Таныг өөрийн худал үгэндээ итгүүлэхийн тулд хэлсэн зүйлээ давтаж хэлдэг байна

Нүүр болон амандаа хүрэх, нуух

Худал хэлж буй хүнээс анзаарч болох хамгийн амархан нэгэн шинж бол нүүр эсвэл амандаа хүрэх явдал юм.