35 настай тэрээр хурим болохоос 4 сарын өмнө найз залуугаасаа салсан бөгөөд гэр бүл найз нөхдийнхөө өмнө өөртэйгөө гэрлэжээ.

Түүний нэрийг Мег Тейлор Моррисон гэдэг бөгөөд үргэлж аймшгийн баяраар гэрлэхийг хүсдэг байжээ. Гэвч найз залуугаасаа 4 сарын өмнө салсан түүний хурим хийх мөрөөдөл талаар болжээ.
Гэхдээ тэрээр зүгээр уйлаад суусангүй, заяаны ханиа хүлээлгүй өөртэйгөө гэрлэхээр шийджээ.

Тэр бусад хүмүүс шиг гэрлэх өдрөө хүлээж, хуримын бялуу захиалж, гайхалтай даашинз авч бэлдэж байснаа хэлжээ. Түүний өөртэйгөө гэрлэх гол шалтгаан нь амьдралынхаа турш бусдад таалагдах гэж амьдрахаас бус өөрийгөө нэгт тавьж өөртөө анхаарал хандуулах нэгэн хэлбэр гэж хэлжээ.