Сүүлийн үед хуурамч үнэт эдлэл газар авч яг л жинхэнэ мэт харагдах болсон. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 80% нь хямд үнэтэй, жинхэнэ мэт харагдах хуурамч үнэт эдлэл зүүхийг илүүд үздэг гэжээ. Гэхдээ та жинхэнэ болон хуурамчийг нь ялгаж сурахыг хүсвэл анхаарлаа хандуулаарай.

Алмазыг галаар шалгах

Тухайн шалгахыг хүссэн алмазыг асаагуур дээр 30-40 секунд барьж дараа нь хүйтэн усанд хийгээрэй. Хэрвээ ямар ч өөрчлөлт гарахгүй бол жинхэнэ, бутарч хагарвал хуурамч юм.

Амьсгалаараа цантуулах

Үнэт эдлэлээ зураг дээрх шиг барьж байгаад толь цантуулж байгаа мэт амьсгалаараа цантуулаарай. Хэрвээ бага зэргийн цан үүсэж байгаад шууд алга болж байвал жинхэнэ. Хэрвээ цан нь арилах гэж удаж байвал хуурамч болов уу.

Аягатай усаар алт болон

Алт болон алмаз нь өндөр нягтралтай учир аягатай усанд хийх үед доош живдэг. Харин хуурамч нь хөвдөг байна.

Хүчтэй соронз ашиглан алт/мөнгө шалгах

Алт болон мөнгөнөөс бусад төмрүүд соронзон чанартай байдаг бөгөөд хэрвээ хүчтэй соронзонд хариу үйлдэл үзүүлж байвал цэвэр алт эсвэл мөнгө биш гэсэн үг юм.

Мөнгөн эдлэлээс ямар нэг хүхэр эсвэл төмөрлөг үнэр үнэртэж буйг шалгах

Хэрвээ танд мөнгөн эдлэл байгаа яг одоо үнэрлээд үзээрэй. Мөнгө бол үнэргүй төмөр бөгөөд юу ч үнэртэх ёсгүй юм. Хүхэр болон бусад төмрийн үнэр үнэртэж байвал цэвэр мөнгө биш байж болох юм.