Цэнхэр дэлгэцээр гарахдаа бидний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чаддаг бүтээл бол аймшгийн төрлийн кинонууд билээ. Кинонд тоглож байгаа энгийн царайтай хүмүүсийг бид хэн гэдгийг мэдэж байгаа боловч эсрэг талийн гол дүрийг хэн гэдгийг мэдэх боломжгүй байдаг.
Манай сайт хуучин цагийн хит аймшгийн кинонуудын гол дүрд тоглосон одууд бодит амьдрал дээр ямар харагддаг талаар мэдээ бэлтгэн хүргэж байна.
Дэви Чейс (The Ring, 2002)

Жейсон Воорхисийн дүрд олон жүжигчид сонгон шалгаруултанд орсон боловч Ари Леманыг шууд сонгон авсан байна.Тэрээр багаасаа өндөр том биетэй байсан болохоор яг таарч байжээ. Ари Леман 15 настай байхдаа 180 см өндөртэй байв.
Ари Леман (Friday The 13th, 1980)

Жейсон Воорхисийн дүрд олон жүжигчид сонгон шалгаруултанд орсон боловч Ари Леманыг шууд сонгон авсан байна.Тэрээр багаасаа өндөр том биетэй байсан болохоор яг таарч байжээ.Ари Леман 15 настай байхдаа 180 см өндөртэй байв.
Роберт Энглунд (A Nightmare on Elm Street, 1984)

Фредди Крюгерийн дүр Роберт Энглундын карьер дахь хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тэрээр найман аймшгийн кинонд дараалан гол дүрийг бүтээсэн түүхэн дэх цорын ганц жүжигчин болсон юм. Жүжигчин одоог хүртэл кинонд идэвхтэй тоглосоор байгаа бөгөөд ихэвчлэн аймшгийн кинонд тоглох урилга авдаг гэнэ.
Бонни Ааронс (The Conjuring 2, 2016)

Бонни Ааронс гайхалтай дүр төрхөөрөө олон янзын дүрд тоглодог нэгэн. Тэрээр аймшгийн болон инээдмийн кинонд хоёуланд нь тоглосон туршлагатай бөгөөд хамгийн сүүлд Валакийн дүрийг бүтээж ихээхэн алдар нэрийг хүртсэн юм.
Тим Карри (It, 1990)

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн IT киноны алиалагч одоо ч аймшигтай хэвээр билээ. Энэ дүрд жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч Тим Карри дүр бүтээжээ.
Тобин Белл (Saw, 2003)

Алдарт Жон Крамерын дүр нь Тобин Беллийн карьер дахь хамгийн алдартай дүр болж чадсан юм. Хөрөө киноны цувралаас гадна тэрээр The X-Files, ER, Walker, Texas Ranger зэрэг олон алдартай телевизийн шоунд тоглосон.
Уорвик Дэвис (Leprechaun, 2003)

Уорвик Дэвис бол Холливудын хамгийн алдартай одой жүжигчдийн нэг юм. Түүний өндөр нь 107 см бөгөөд гайхамшигтай дүр төрх, жүжиглэх авьяасынхаа ачаар Лепрекон, Харри Поттер, Оддын дайн болон бусад кинонд амжилттай дүр бүтээж чаджээ.
Ник Кастл (Хэллоуин, 1978 он)

Ник Кэстл Майкл Майерсийн дүрд тоглосон анхны хүмүүсийн нэг болсон бөгөөд энэ ажил түүнд асар их алдар нэрийг авчирсан гэдэг. Уг киноны дараа Ник олон жилийн турш ямар ч дүр бүтээгээгүй ч өөрөө кино бүтээж, кино зохиол бичдэг болжээ.
Даг Брэдли (Hellraiser, 1987)

Дуглас Брэдли бол 8 аймшгийн кинонд ижил дүр бүтээсэн хоёр жүжигчний нэг юм. Гол дүрийн жүжигчин маань дүрээсээ холдож, бусад кинонд тоглохыг хичээсэн ч Пинхед Брэдлигийн карьер дахь хамгийн гайхалтай дүр нь болж чадсан юм.
Жак Николсон (The Shining, 1980)

Анх уг кинонд Жак Торрансыг гол дүрд тохирсон гэж мэдэгдэж байжээ. Стэнли Кубрик ярилцлага өгөхдөө анхнаасаа л энэ дүрд зөвхөн дахин давтагдашгүй Жэк Николсоныг тоглож байгаагаар төсөөлж байсан гэж хэлж байжээ.