Аяга тавагнаас өөр зүйлийг хэзээ ч аяга таваг угаагчаар угааж болохгүй. Жишээ нь мока пот буюу кофе чанагчийг үүгээр угаах үед саван дотор нь үлдэж таны кофены амтыг эрс өөрчлөх болно. Мөн хувцас угаах нунтаг дууссан бол хэзээ ч аяга таваг угаагч ашиглаж болохгүй шүү учир нь хэт их хөөсрөх болно.

Мока пот буюу кофе чанагч

Аяга таваг угаагч нь мока пот дотор үлдэж таны кофены амтыг эрс өөрчилдөг. Олон удаа усаар угаасан ч амт нь арилахгүй байх магадлалтай.

Угаалгын машин

Угаалгын нунтаг дуусчихсан учир аяга таваг угаагч ашигласан бол таны машин хөөсөөр дүүрэх болно. Аяга таваг угаагч нь цэвэрлэгээний бүтээгдэхүүн мөн ч гэсэн хувцсыг хэзээ ч гүйцэд цэвэрлэж чадахгүй юм.

Машин

Олон олон хүмүүс машинаа аяга таваг угаагч ашиглан угааж буй харагддаг ч аль болох үүнээс татгалзах хэрэгтэй. Учир нь уг бодис нь таны машины будганд нөлөөлж, хамгаалалтын хуулгыг арилгаж чадах юм.

Цонх болон толь

Аяга таваг угаагч нь таны цонх болон толинд тогтсон тоос шороог арилгаж чадах ч хатсаны дараа угааснаас ч долоон дор толбо үлдээх болно. Тиймээс зориулалтын шил арчигч ашиглахыг зөвлөж байна.

Хатуу модон шал

Аяга таваг угаагч нь модон шаланд зураас үлдээж элэгдүүлэх болно. Тиймээс шалаа тоос сорогчоор соруулж эсвэл шүүрдсэний дараа нойтон алчуураар арчих нь зүйтэй юм.

Хүнсний ногоо болон жимс

Дэлгүүрийн жимс, хүнсний ногоо бохир байдаг учир зарим хүмүүс гэртээ авчраад угаалгын нунтгаар угааж буй нь харагддаг. Гэвч эдгээр хүнс нь олон олон жижиг нүхтэй байдаг учир угаалгын бодис ороод үлдчих боломжтой юм.