Ирээдүйд хүн болон робот хоёрыг хэрхэн ялгах цорын ганц арга нь магадгүй сэтгэл хөдлөл байх болов уу. Мэдээж робот хэзээ ч хүн шиг бусдын сэтгэлийг ойлгож чадахгүй. Өнөөдөр манай сайт таны сэтгэлийг хөдөлгөх зургийг цуглуулан хүргэж байна. Та доорх зургийг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулах болно.

Эзнийг нь эмнэлэгийн тусламж ирээд авах үед нохой нь ингээд зүүгдээд хамт явжээ

5 настай жаал хүү талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд гал хамгаалагч залууд өөрийн хайрт Ёода хүүхэлдэйг өгчээ

Хүүхэд таны бодож байгаагаас ухаантай

4 настай хүү маань машины хаалга онгойлгох гээд оролдож байхаар нь би “Бараг л онгойлоо шүү, татаарай” гэж хэлсэн юм. Арай гэж онгойлгосныхоо дараа надруу хараад “Баярлалаа ааваа” гэж хэлэхээр нь яагаад? гэж асуутал надад итгэсэнд гэж хариулсан юм.

Акихабара дах SEGA дэлгүүр 17 жилийн дараа хаалгаа барьсан бөгөөд энэ бүх хугацаанд хамт байсан үнэнч хэрэглэгчиддээ ингэж талархсанаа илэрхийлжээ

93 настай ээж маань анх удаа хүрхрээ харж байгаа нь

Калифорниад ойн г.ал га.рах үед нэгэн шар шувуу нисдэг тэрэг руу ороод иржээ

Нисэж буй онгоц руу шар шувуу нисээд ороод ирсэн үйл явдал байдаггүй бөгөөд шар шувуу өөрийн хүслээр хэсэг хугацаанд хамт байгаа нь яг л ид шидийн мэт санагдсан. Дараа нь өөрөө нисээд л явчихсан.

Гадаа хүйтэн учраас даарч байсан тагтааг үсний сэнсээр дулаацуулж буй залуу

Хэдэн сарын турш алга болоод эцэст нь эзнээ олсон нохой

Заримдаа ганцхан үйл явдал хүний амьдралыг тэр чигт нь өөрчилдөг

Дүү маань нэг өдөр сургуулиас гэртээ ирээд хамт номын сан орж дохионы хэлний ном авахыг хүссэн юм. Яагаад гэж асуутал сургууль дээр нь шинэ хүүхэд шилжиж ирсэн бөгөөд чих нь сонсдоггүй байсан гэнэ. Өнөөдөр тэр хоёр гэрлэсэн.

Заяаны ханьтайгаа учрахгүй гэж бодож байтал ийм л зүйл болсон юм даа

Өнөө цагийн дэлхий тийм ч сайхан биш байгаа ч удахгүй сайхан зүйлс тохилдоно гэдэгт итгээрэй