Мэлхий – Хэрвээ таны хайрт хүн мэлхийн орд бол та түүнд 100% итгэж болно. Уг ордныхон хамгийн итгэл даасан хүмүүс байх бөгөөд хэзээ ч ойр дотны хүнээ хуурдаггүй.

Хилэнц – Хилэнцийн ордныхон хайрын харилцааны хувьд тийм ч гайхалтай хүмүүс биш ч гэсэн үнэнч байж, итгэлж дааж чаддаг. Тэр танд хайртай ч байсан, хайргүй ч байсан үнэнч хэвээр үлддэг.

Үхэр – Үхрийн ордныхон зөрүүд зангаараа алдартай ба хайртдаа болно найзууддаа үнэнч байдаг. Хэнийг хайрлаж, хэнтэй амьдрахаа сайтар тунгаан боддог.

Охин – Уг ордныхон юмсыг цэвэрхэн бөгөөд бодит байлгахыг эрмэлздэг. Хэн нэгэнтэй хий дэмий цаг үрэх дургүй бөгөөд хайрт хүнтэйгээ учирсан цагт тогтвортой, үнэнч хүмүүс юм.

Арслан – Уг ордныхон өөрийгөө бусдаас хамгаалдаг шигээ хайрт хүмүүсээ адилхан хамгаалдаг. Өөрийнх нь нандин хүнд буруу зүйл хийх юм бол түүнийг хамгаалж, хажууд нь зогсдог.