Тухайн хүн танд үнэхээр хайртай эсэхийг мэдэхийн тулд заавал өөрөөр нь хэлүүлэх шаардлагагүй. Та зүгээр л биеийн хөдөлгөөнийг нь маш сайн ажиглах шаардлагатай юм.
Инээмсэглэл болон инээдээ барьж дийлдэггүй

Хайртай хүн нь нүдэнд нь үзэгдэх үед өөрийн эрхгүй инээмсэглэж эхэлдэг. Мөн хөмсгөө бага зэрэг өргөж буй нь ажиглагддаг байна.
Олуулаа хөгжилтэй зүйл ярилцаж, инээлдэх үед хүн бүр өөрийн хамгийн хайртай хүнрүүгээ хардаг. Үүнийгээ өөрөө ч мэддэггүй
Дэлхийн дээр дурласан хүмүүсийг хоёр ангилдаг
Эхнийх нь сэтгэлтэй хүнтэйгээ үргэлж ойр байхыг хичээдэг. Яаж ийгээд харц тулгарах, мөр зөрөлдөх бүхий л бололцоог алдахгүйг хичээж байдаг. Жишээ нь санаандгүй мэт мөргөлдөж уучлал гуйж тэврэх/гар барихыг хүсдэг.
Хоёр дах нь сэтгэлтэй хүнээсээ зайлсхийж, зугтаадаг. Өөрийгөө сэтгэлтэй гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд муухай үг хэллэг ашиглаж ярилцдаг. Эсвэл өөрийгөө тухайн хүнд тохирохгүй гэсэндээ зайлсхийдэг.
Хэрвээ саяхнаас хэн нэгэн таниас зайлсхийгээд эсвэл байнга таарч, ярилцаад байвал шалтгаантай гэсэн үг юм.
Дуртай зүйлээ гэнэт өөрчлөх
Хүн дурласан хүнийхээ хоббиг сонирхож, судалж эхэлдэг нь нууц биш. Өмнө нь боддоггүй байсан спорт сонирхож эсвэл ном уншиж эхэлдэг.
Бонус: Биеийн хөдөлгөөн

Хэрвээ эрэгтэй хүн эмэгтэй хүний нуруун дээр гараа тавьж байвал энэ нь түүнд тусалж, анхаарал халамж тавьдаг гэдгээ харуулж байгаа юм. Үнэхээр тухайн эмэгтэйд хайртай гэсэн үг.