Жеймс Камероны Аватар кино нь 2009 онд гараад л хэд хэдэн дэлхийн дээд амжилтыг эвдсэн гайхалтай кино билээ. Хамгийн өндөр орлоготой кино ч гэсэн хэд хэдэн алдаа гаргаж, киноны улаан хорхойтнууд анзаарч харжээ.

Гольфын бөмбөг

Кино дөнгөж эхлэх үед нэгэн залуу гольф тоглож буй үзэгдэл гардаг. Харин гольфын бөмбөг зэрэгцээ байрлалтай харагдах хэдий ч хормын дараа хөдөлсөн байдаг.

Тусалж буй гар

Гол дүрийн залуу аватар-тай холбогдохын тулд төхөөрөмж дээр суух үед Доктор Грейс түүнд тусалдаг. Гэтэл дараагийн үзэгдэл дээр Грейс түүнд туслах гээд гүйж ирдэг. Энд хоёр үзэгдэл солигдсон байх боломжтой юм.

Өмсгөлийн дугаар

Киноны эхлэл хэсэг дээр Хурандаа Майлз Сулли-д аватар төслийг танилцуулдаг. Харин Майлз робот өмсгөлийг өмсөх үед роботын хөлөн дээр дугааргүй байдаг ч хэдэн секундын дараа 11 гэсэн дугаартай болдог. Мөн улаан туг нь алга болдог.

Мөрөн дээрх гар

Жейк Сулли аялалаасаа эргэн ирээд сэрэх үед Доктор Грейс түүнээс зүгээр эсэхийг асууж гаранд нь хүрдэг. Харин дараагийн үзэгдэл дээр мөрөн дээр нь гараа тавьсан байдал нь харагддаг.

Хүзүүний микрофон

Бүх хүмүүс хүзүүндээ микрофон зүүж төв байртай байнгын холбоотой байх шаардлагатай байдаг. Харин Жейк амьтдаас зугтаахын тулд усруу үсэрч, дараа нь уснаас гарч ирэх үед микрофон нь алга болсон байдаг.