Жаргалтай харилцаа бүтээхийн тулд олон олон зүйл хэрэгтэй. Харин тэдний нэг нь мэдээж итгэлцэл. Нэг нэгэндээ итгэх нь хамгаас чухал гэдгийг хүн бүр мэдэх байх. Харин зарим хүмүүс хамтрагчаа хуурахгүй л бол амьдарч чадахгүй байдаг байна. Тэдний хувьд өөр хүнтэй болох нь цаг хугацааны л асуудал.

Нарциссист буюу өөрөөрөө бахархаж, бусдаас магтаал байнга сонсохыг хүсдэг хүн

Нарциссист хүмүүст хэзээ ч нэг хүний хайр хангалттай байдаггүй. Тэд бүхий л хүнээс хайр халамж, магтаал сонсохыг хичээдэг бөгөөд ингэснээр өөрийгөө хэн бэ гэдгийг баталдаг байна. Одоо байгаа хайрын хамтрагчдаа хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй ба үргэлж төгс хамтрагч хайж явдаг. Мөн өөрөөсөө бусад бүх хүмүүсийг буруутгадаг.

Хэтэрхий романтик

Романтик төрлийн хүмүүсийг өөртөө татахын тулд яг л кино, үлгэр дээр гардаг шиг гайхалтай үйл явдал зохион байгуулах хэрэгтэй. Тэд нэгэн хэлбэрийн үйл явдалд дургүй бөгөөд үргэлж шинэ мэдрэмж эрэлхийлнэ. Үгүй бол шууд л залхаж орхино. Ийм төрлийн хүмүүс эрх чөлөөтэй байх дуртай учраас ямар нэг зүйл өөрийг нь бо.огдуулж байвал шууд л орхиод явна.

Өөртөө итгэдэггүй

Бид бүгдэд бага зэрэг өөртөө итгэлгүй шинж тэмдэг байдаг. Харин тухайн хүн яаж амьдрахаа мэдэхгүй, үргэлж хэн нэгний тусламж, магтаал, бишрэл хэрэгтэй болдог бол энэ муугийн дохио юм. Тэрээр хайрын харилцаандаа бага зэрэг хөндийрөх мэдрэмж авбал шууд л шинэ харилцаа хайж эхэлнэ. Учир нь шинэ харилцаанд бүх зүйл өөр байх болно гэж боддог.

Хувиа хичээсэн

Хувиа хичээсэн хүмүүс өөрийн бодолдоо автчихсан байх бөгөөд ойр орчмын хүмүүст хэцүү байгааг анзаардаггүй эсвэл хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн хэдий ч бусад хүмүүст хэцүү байгаа шалтгаан нь өөрөө байж магадгүй гэдгийг ойлгодог.

Зо.влонт нэгэн

Тэд үргэлж ямар нэг байдлаар зовж буй хүний дүрд тоглодог. Бага зэргийн асуудал ч тэднийг гунигтай болгох бөгөөд өөрийг нь тайтгаруулах хэн нэгнийг үргэлж хайж байдаг. Хэрвээ хамтрагч нь хүссэн мэдрэмжийг нь өгч чадахгүй бол өөр хүн хайж эхэлнэ.

Шүүмжлэгч

Энэ бол өөртөө итгэлгүй бас нэг хүний шинж. Бусдын жижиг алдаа, дутагдал болгоныг шүүмжлэх дуртай бөгөөд зөвлөгөө(сайн дурын) өгөх дуртай. Ингэснээр өөрийгөө бусдад баталж буй нэгэн арга юм. Тэд бусдын сэтгэлийг өв.тгөхөөс айдаггүй бөгөөд эрүүл хайрын харилцаа бүтээж чаддаггүй.