Хүн үүссэн цагаасаа л зүүдний ертөнц дах нууцыг олох гэж хичээж ирсэн. Харин одоо үед хүмүүс хачирхалтай зүүд зүүдэлсэн бол ямар нэг ирээдүйг зөгнөдөг хэмээн итгэдэг. Гэвч сэтгэл судлаачдын үзэж байгаагаар зүүд нь бидний одоо байгаа нөхцөл байдлыг харуулдаг бөгөөд далд ухамсар маань ямар нэг зүйл хэлэхийг хичээж буйн илрэл гэжээ.

Унах

Хүн болгон унаж буй зүүдийг нисэж буй зүүдээс олон удаа зүүдэлдэг. Сэтгэл судлаачдын тайлбараар унаж буй зүүд нь та амьдрал дээр ямар нэг зүйлийг удирдаж чадахаа байж гажуудаж буйг илэрхийлдэг гэжээ.

Амьдралд гэнэтийн явдал тохиож улмаар таны ямар нэг зүйл(ажил, харилцаа, санхүү, эрүүл мэнд гэх мэт) удирдлагаас тань гарсан байна.

Шүд унах

Бидний далд ухамсар шүдийг з э в с э г буюу хүч чадал гэж боддог. Магадгүй та сүүлийн үед ямар нэг хүнд нөхцөл байдалд орсон учир ийм зүүд зүүдэлж байна хэмээн сэтгэл судлаачид үздэг байна.

Бас нэгэн судалгаагаар бидний шүдийг уур хилэнтэй холбон тайлбарладаг байна. Бид уурлахдаа шүдээ зууж хавирах үйлдлийг хийдэг ба энэ зүүд нь таныг сөрөг сэтгэгдлээ авч хаяхыг сануулж байгаа юм.

Олон нийтийн ямар нэг зүйл дээр бүтэлгүйтэх

Зүүдэндээ шалгалт өгөх гэж байтал гэнэт юу ч санахгүй эсвэл олон хүмүүсийн өмнө зогсоод үг хэлж чадахгүй байдалд хүрч байсан уу? Уг зүүдийг сургуулийн хүүхдүүд, оюутнууд гэлтгүй төгсчихсөн хүмүүст ч тохиолддог байна.

Та унтахаасаа өмнө стресстэй байсан эсвэл ямар нэг зүйлд маш ихээр санаа зовж байсан учраас ийм зүүд зүүдэлсэн болов уу. Хэрвээ тийм бол бага зэрэг амралт авах хэрэгтэй болжээ.

Жирэмсэн

Хачирхалтай сонсогдох хэдий ч зөвхөн эмэгтэй хүн л жирэмсэн болж буй зүүдийг зүүдэлдэггүй байна. Жирэмслэх зүүд нь бидний дотор ямар нэг шинэ зүйл бие болж буйг илэрхийлдэг байна. Шинэ ном бичихээс авахуулаад төсөл бичих гэх мэт шинэ зүйлс эхэлж буйн дохио ажээ.