Хумсаа хазах үйлдэл нь ихэвчлэн хүүхэд насанд эхэлдэг. Бага байхдаа ийм зуршилтай байсан хүмүүс насанд хүрээд больчихдог ч зарим хүмүүсийн хувьд уг зуршлаа орхих нэлээдгүй хэцүү байдаг байна.
Юмсыг төгс хийхийг хүсдэг хүн

Ихэнх хумсаа хаздаг хүмүүс юмсыг хэтрүүлэн биелүүлэх дуртай байдаг. Хумсаа хаздаг болон хаздаггүй хүмүүсийг цуглуулан нэгэн судалгаа хийсэн бөгөөд хумсаа хазах зуршилтай хүмүүс нь хэт их ажилсаг болох нь тогтоогджээ.
Бодож байгаагаасаа ухаалаг

Хумсаа хаздаг хүмүүс зорилгоо аль болох хурдан хугацаанд биелүүлэхийг эрмэлздэг. Хүмүүс ямар нэг асуудал шийдэж байхдаа хэт их төвлөрсөн учраас хумсаа хазаж, оролддог байна.
Та тэвчээргүй

Уйдах болон бухимдах үедээ та хумсаа хаздаг байж болох юм. Хэрвээ хумсаа хазах үйлдэл нь зуршил болчихвол уйдсан үедээ хийдэг эвгүй зүйл болчих магадлалтай юм.
Өөртөө сэтгэл хангалуун бус
Сэтгэл түгших үед хумсаа хазах нь хэсэгхэн хугацаанд сэтгэл тайвшруулдаг. Хумсаа хаздаг хүмүүс өөртөө хэт том зорилго тавьж түүндээ хүрч чадахгүй үедээ урам нь хугарч, ичдэг байна.