Эцэг эх болгон хүүхдээ сайн, сайхан яваасай гэж хүсдэг. Зарим нь хатуу, зарим нь зөөлөн аргаар өсгөдөг бөгөөд өөрийн зөв гэж бодсон аргаа ашигладаг билээ. Харин ихэнх эцэг эхчүүд хүүхдийнх нь хувьд хамгийн чухал зүйлийг мартчихдаг байна.
Хүүхэд тань асуудлаа тантай хуваалцдаг

Хүүхэд тань өөрийн ололт, амжилтыг хуваалцана гэдэг гайхалтай зүйл. Харин өөрийн асуудлаа хуваалцах нь бүүр ч их чухал. Өөрийн асуудлыг бусадтай ярилцаж, бид тусалж дэмжих нь байдаг л үзэгдэл. Алдаа гаргаж, түүнийгээ засаж янзлахад муу зүйл байхгүй гэдгийг хүүхдэдээ ойлгуулдаг эцэг эх бол сайн юм.
Онц дүн бүхнийг илэрхийлдэг гэдэгт итгэдэггүй

Хүүхэд тань сургууль дээрээ муу дүн авчихвал танд айлгүй хэлж байвал маш сайн. Зарим хүүхдүүд үүнээс болж эцэг эхээсээ айж, дүнгээ нуух гэх мэт үйлдлийг хийдэг. Харин сайн эцэг эх хүүхдэдээ сургуульд сурах нь яагаад зөв, дүнгээс илүү мэдлэг чухал гэдгийг ойлгуулдаг байна.
Гэр бүлийн дунд хувийн орон зай хамгаас чухал

Хэрвээ хүүхэд эцэг эхийнхээ өрөөнд орох бол тогших ёстой гэж сурсан байдаг. Харин эцэг эхчүүд өөрсдөө энэ дүрмийг бараг дагадаггүй гэж хэлж болно. Гэрийн дүрэм гэр бүлийн хэмжээнд ижил тэгш үйлчлэх ёстой бөгөөд хүүхдийнхээ хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй юм.
Хүүхдээ шүүмжилдэггүй

Сайн эцэг эх хүүхдээ шүүмжилдэггүй, тарган, туранхай, залхуу гэх мэтээр хэлдэггүй. Уг үг нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулж байдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ хэлэх үгээ бодож юунд урам хугарч байгаагаа эвээр хэлэх ёстой юм.
Алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал хүсдэг

Том хүн ч бай, хүүхэд ч бай бүгд алдаа гаргадаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн уучлал гуйхыг зааж өгдөг хэрнээ хэрхэн хийхийг нь зааж өгдөггүй байна. Хэрвээ та ямар нэг алдаа гаргасан бол ичилгүйгээр уучлал гуйгаарай. Ингэснээр хүүхэд таниас суралцах юм.
Хүүхдийнхээ үгэнд итгэдэг

Ийм үйл явдал маш олон тохиолддог. Хүүхэд нь сургууль дээрээ асуудалд орж эцэг эх нь уурлаж хүүхдийнхээ хэлсэн үгэнд итгэдэггүй. Та ямар нэг үйлдэл үзүүлэхээсээ өмнө хүүхдээсээ юу болсон талаар сайтар асууж дүгнэлт эхлээд гаргаарай.