Орчин үеийн хүүхдүүд үүнийг бараг мэдэхгүй байх. 90 оны үед энэ бүх зүйл шинэлэг бөгөөд трейнд болж байсан үе. За тэгвэл 90 оны хүүхдүүд юу хийж юу хэрэглэдэг байсныг доорх зургаас хараарай

#1

Энэ бол тухайн үед хэрэглэдэг байсан баллуур домогт үгүйлснээр цэнхэр тал нь үзгэн балыг арилгадаг байсан гэдэг

#2

Одооны хүүхдүүд хэзээ ч энэ зовлонг ойлгохгүй тухайн товчин дээр 3 удаа дарж байж зөв үсгээ гаргаж мессеж бичдэг байсаныг ойлгохгүй. Тэр үед хэн нь хурдан мессеж бичих уралдаан явдаг байж билээ

#3

Ийм харандаатай байхад од байдаг байлаа шүү дээ. Харандааны үзүүр хугарах юм уу дуусах үед сугалж аваал болоо ардаа зөндөө запаастай. Хэсэгтээ л сэтгэл амар

#4

Тиймээ энэ бол компьютерын хулгана. Одоо бидний мэдэх шиг хөнгөн лазер тусгалтай биш. Харин дотроо бөөрөнхий шааригтай байсан. Дотор нь хог ороод байнга цэвэрлэнэ дээ. Дээрээс бас хүнд

#5

90 онд дууг ингэж сонсдог байлаа. Ийм CD-ний цуглуулагатай бол найзууд чинь салахгүй дээ

#6

Адил хөзрийг тааруулдаг тоглоом. Тухайн үед Windows 95 байсан од тоглоом шүү.

#7

95 онд гарч байсан Windows 95. Одоо бол windows 10

#8

Шөнө гэрэлтдэг од. Ханандаа наадаг л байсан биздээ

#10

Ээмэгний оронд үүнийг л хэрэглэдэг байлаа өдөр болгон өөр өөр ээмэг.

#11

Хэн нь их цагираг оруулах вэ? гээд л тоглодог байлаа. Тухайн товчин дээр дарахад дотор байгаа цагиргийг дэгээнд орох ёстой. Хэн нь их оруулсан нь ялна.

#12

Энийг та нар бараг л мэдэхгүй байхдаа. Тамагочи гэдэг нэртэй энэ жижиг тоглоом 90 онд жинхэнэ эрчээ авж байсан. Тоглоомын гол зорилго амьтан тэжээх бөгөөд унтуулж, хооллож, тоглох боломжтой. Энэ тоглоомыг авсан бол өмдөндөө оосроор нь тогтоочхоод хүүхдүүдийн дундуур алхаад явна. Жинхэнэ од болдог байлаа.

#13

Internet Explorer л гэж байсан үе. Одооны та нарын мэдэхээр бол Microsoft Edge бөөн алдаа заадаг байсан болохоор унтрааж асаадаг байлаа.