Бүхнийг төгс төгөлдөр хийдэг зан нь эерэг зан чанар гэж үзсээр ирсэн. Тухайн хүн нь өөрийгөө өндөр шалгавартай, төгс төгөлдрийг эрхэмлэгч, шаргуу хөдөлмөрч гэж тайлбарладаг. Үнэндээ дэлхий ертөнцөд хоёр төрлийн төгс төгөлдрийг эрхэмлэгч байдаг бөгөөд эерэг, cөpөг гэж ангилдаг. Эерэг төрөл нь өөрийн гэсэн том зорилготой ба амжилтад хүрэхийг хүсдэг. Cөpөг төрөл нь ихэнхдээ бүтэлгүйтэх бөгөөд хэзээ ч бусдад ялагдахыг хүсдэггүй.

Бүх зүйл төгс биш ч гэсэн төгс байлгахыг шаарддаг.

Уг төрлийн хүмүүсийн хувьд бусдын санаа бодол хамгаас чухал байдаг. Тэдний гол хүсэл бол бусад хүмүүс өөрийг нь төгс төгөлдөр гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Амьдралд нь учирсан ямар нэг бэрхшээлийг гадаад ертөнцөөс байдаг чадлаараа нууж амьдардаг.

Хэтэрхий өндөр хүсэл мөрөөдөлтэй

Түүний хувьд төгс гэдэг үгний тодорхойлолт нь бусад хүмүүсийн төгс гэдэг ойлголтоор хэмжигддэг. Өөрөө хичээл зүтгэл гаргахаас илүүтэйгээр бусад хүмүүс өөрийнх нь ажил, амжилтын талаар юу ярих нь чухал байдаг. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг туйлаас их хүсдэг учир мөрөөдөл нь маш өндөр байдаг.

Ажил хойшлуулж, бэpхшээлээc зугтах

Тэд өөртөө хэтэрхий их дарамт үүсгэж бvтэлгүйтэxээc маш их айдаг учир ямар нэг ажил эхлүүлж чаддаггүй. Cөpөг нөлөөг хэт их бодсон учир өөртөө хаалт үүсгэж эхэлдэг байна.

Алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй

Алдаанаас суралцаж хүлээн зөвшөөрөх нь хүний суралцах ёстой нэгэн чадвар. Харин хэт их төгс төгөлдрийг эрхэмлэгчдийн хувьд алдаанаас айж, алдаа гаргасан үедээ өөрийгөө уучилж чаддаггүй.

Амжилт гаргах үедээ тэмдэглэдэггүй эсвэл хүлээн зөвшөөрдөггүй

Амжилт гаргах үедээ хүлээн зөвшөөрч тэмдэглэдэггүй эсвэл ямар ч сэтгэл ханамж авдаггүй. Өөрийн хүссэн амжилтад хүрсэн ч гаргасан алдаагаа бодож үүнээс илүү хийж чадах байсан гэж боддог байна.

Бусдыг шүүмжилдэг

Хүн болгон л бусдыг шүүмжилдэг. Гэвч тэд өөрийнхөө сэтгэл санааг засахын тулд бусдыг дooш ортол нь шүүмжилдэг. Тийм ч учраас ажлын хамт олон, найз нөхөд нь зайгаа барьж эхэлдэг.