Хэцүү зантай хүмүүс маш олон ааш авиртай байдгийг бид бүгд мэднэ. Бид тухайн хүний ааш занг өөрчилж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Харин бид өөрсдийгөө бэлтгэж хэрхэн харилцах аргад суралцаж болох юм.
Алхаж байхдаа асуудлаа ярилцах

Хэрвээ танд хэцүү зантай хүнтэй ярилцах асуудал байгаа бол алхаж байхдаа ярилцаарай. Ингэснээр нүүр тулж ярилцахгүй бөгөөд сөрөг энерги үүсэхгүй юм. Эргэн тойронд хэр их сатааруулах юмс байна төдий чинээ маргалдахгүй байх болно.
Сэндвич арга ашиглах

Хайртай хүн, ажлын газрын хүн, найзтайгаа ярилцаж байгаа бол эерэг өгүүлбэрээр харилцан яриагаа эхлээрэй. Түүний хичээл зүтгэлд талархаж буйгаа илэрхийлж, дараа нь чухал зүйлээ хэлэх хэрэгтэй. Харилцан яриагаа талархсан үг хэллэг ашиглан төгсгөөрэй.
Баттай үг хэллэг ашиглах

Чухал харилцан ярианд хариулах аргаа өөрчлөөд үзээрэй. “Чи” гэж хэлэхийн оронд “Би” гэдэг үг ашиглах хэрэгтэй. Жишээ нь хэрвээ таны найз охин “Энэ юбка надад ямар харагдаж байна?” гэж асуувал “Чамд зохихгүй байна” гэж бүү хариулаарай. Учир нь маргалдаан үүсгэхээс цаашгүй.
Оронд нь чамд зохиж байгаа ч цэнхэр өнгө нь илүү дээр гэж бодож байна гэх мэтээр хэлэх хэрэгтэй. Ингэснээр тэр таны үгэнд гомдохгүй бөгөөд санал бодлыг тань хүндэтгэх болно.
Сэтгэл хөдлөлөө хойш тавьж, баримт нотолгоо ярих

Хэцүү зантай хүмүүс ихэнхдээ юмсыг олон талаас нь харах чадваргүй хаагдмал бодолтой байдаг. Тиймээс өөрийн цаг заваа үрэн байж санаа бодол, сэтгэлээ ойлгуулах гэж хичээхийн оронд баримт нотолгоо ярьж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.
Хязгаар тогтоох

Ямар нэг хүнтэй эсвэл ойр дотны хүнтэйгээ анх удаа хязгаар тогтооно гэдэг тийм ч амаргүй. Гэвч тогтоосон хязгаар нь ирээдүйн эрүүл харилцааны эхлэл байж болох юм. Та ямар нэг хязгаар тогтоохгүй бол тэд ярьсаар л байх болно.
Эерэг зүйлс дээр илүү анхаарах
Та нөгөө хүнийгээ ямар амьдрал туулж буйг мэдэхгүй учир сөрөг авир гаргаж болохгүй юм. Жишээ нь хэрвээ таны найз товлосон цагаасаа хоцорвол хоцорсныг нь буруутгахаас бус ирсэнд нь талархаарай.