Зарим хүмүүс хоол хийх залхуутай гэж үздэг. Харин бусад хүмүүс хоол хийх дуртай, хөгжилтэй гэж үздэг. Хүмүүс гал тогоондоо олон цагийг амттай, эрүүл хоол хийхийн тулд зарцуулдаг ч тэр болгон зөв техник, арга ашигладаггүй байна.
Жимс, хүнсний ногоогоо давстай усанд угаадаг

Хятад хүмүүс жимс болон хүнсний ногоогоо маш сайн угааж хэрэглэдэг. Эхлээд крантны усаар угааж дараа нь давстай усанд хийж ахин крантны усаар угаадаг байна.
2006 онд Хятадын эрдэмтэд давстай ус нь жимс болон хүнсны ногоон дах пестицидыг арилгадаг талаар баталжээ. Аягатай усанд нэг халбага давс хийж жимс, ногооноо угаагаaрай.
Усаа хэмжихгүйгээр будаа агшаадаг

Хятадууд хэзээ ч будаа агшаахдаа усыг нь аягаар хэмждэггүй. Тэд будаагаа идэх хэмжээгээр саванд хийж усыг нь долоовор хурууны эхний нугалаа хүртэл хийдэг байна. Ингэснээр будааг дутуу эсвэл хэт болохоос сэргийлж чадах юм.
Хоол хийхдээ цардуул ашигладаг

Хятад хоолнууд ихэнхдээ өнгөлөг, гялтгар харагддаг талаар бүгд мэдэх байх. Гол нууц нь ердөө цардууланд байдаг бөгөөд бүхий л хоол, сүмсэндээ цардуул ашигладаг байна.
Мах зөөлрүүлэхдээ өндөгний шар ашигладаг

Хятад хүмүүс ямар ч махыг зөөлрүүлж чаддаг гол нууц нь тэд махыг өндөгний шаранд 15 минут байлгадаг байна. Өндөг нь махны шүүсийг гадагш ууршихаас хамгаалж зөөлөн, амттай болгодог байна.
Биенд сайн банш хийдэг

Банш болон буузанд зөвхөн мах хийчихвэл хэтэрхий тос, өөхтэй болчихдог учир 50% ногоо, 50% мах хийдэг байна. Ингэснээр биенд сайн бөгөөд амттай болох юм.
Хоолондоо ашигладаг орц нь эрүүл мэндэд ач тустай байдаг

Хятадууд зуу зуун жилийн туршид гүнждийн үрийг хоолондоо ашиглаж ирсэн байдаг. Гүнждийн үр нь кальци, төмөр, магни их хэмжээгээр агуулдаг учир эрүүл мэндэд маш сайн юм.