Та өмнө нь хүний бодлыг уншдаг байсан бол гоё байхсан гэж бодож байсан уу? Тэгвэл хүний биеийн хэлэмжээр нь бодол, санааг нь ойлгох арга байдаг байна. Хүмүүсийн хооронд солилцсон нийт мэдээллийн 55% нь аман бус харилцаанаас үүдэлтэй байдаг.
Нүдээ аних

Хэрвээ тухайн хүн ярьж байхдаа нүдээ аниж байвал тэрээр гаднах ертөнцөөс нуугдахыг хичээж буйн илрэл юм. Таниас айсандаа бус зүгээр л залхсанд ийм үйлдэл хийж байгаа бөгөөд нүдээ аничихвал та харагдахгүй болхоор нүдээ аних нь тэдэнд таатай байгаа аж.
Гараараа амаа халхлах

Хүүхдүүд ямар нэг зүйл хэлэхийг хүсэхгүй үедээ амаа дардаг. Харин насанд хүрсэн хүмүүст ч уг зан байдаг бололтой. Аман дээрээ хуруу эсвэл гарын алгаа байрлуулах, зүгээр л амныхаа ойролцоо гараа байрлуулахад л ямар нэг зүйл хэлэхийг хүсэхгүй байна гэж ойлгож болно. Заримдаа хуурамч ханилгаар далдлах нь ч бий.
Нүдний шилээ амандаа хийх

Хэн нэгэн нүдний шилээ амандаа хийгээд байна уу? Тэгвэл тэр хүн ямар нэг зүйлд санаа нь зовчихсон байгаагийн шинж бөгөөд түүнд туслах хэрэгтэй. Зөвхөн нүдний шил ч биш харандаа, үзгэн бал, бохь гэх мэт зүйлс байж болно.
Нүүрээ харуулах

Уг үйлдэл нь ихэнхдээ эсрэг хүйстнийхээ хүнийг өөртөө татахыг хичээж буй илрэл юм. Эрүүгээ гаран дээрээ тавьж нүүрээ сайтар харуулан яг л “Энэ бол би” гэж хэлж байгаа мэт харагдана. Харин эрчүүд уг үйлдлийг сайтар тогтоон авч тухайн эмэгтэйд магтаал хэлэх нь зүйтэй юм.
Эрүүгээ үрэх

Эрүүгээ үрэх нь тухайн хүн гүн бодолд автчихсан, шийдвэр гаргахыг хичээж буйн илрэл юм. Тэд магадгүй доошоо, дээшээ, хажуу тийшээ харж байж болох ч юуруу харж байгаагаа ч мэддэггүй. Учир нь бодолдоо автчихсан байгаа аж.
Элгээ тэврэх

Энэ бол хамгийн түгээмэл үйлдэл. Ихэнх хүмүүс гараа сольбох үед тухтай санагдах бөгөөд бусад хүмүүсийн эсрэг хамгаалалттай мэт санагдуулна. Бидний сэтгэл санаа дундуур үед ийм үйлдэл хийдэг.
Гадаад төрхөө янзлах

Эмэгтэй хүн эр хүнийг өөртөө татахын тулд өөрийгөө аль болох хөөрхөн харагдуулахыг хичээдэг. Үс, хувцсаа янзалж, өөрийгөө толинд харах гэх мэт.
Урагш бөхийх

Хүн таалагдсан хүнрүүгээ бөхийж, харилцаа тогтоохыг хичээдэг.
Хойш суух

Тухайн хүн хойш сандлын түшлэгийг налж, өөр тийшээ харж байвал тантай ярилцах дургүй байгааг илэрхийлж байна. Бүр цаашлаад хамт байхыг ч хүсэхгүй байгааг илэрхийлнэ.
Гараа хооронд нь үрэх

Хүний гар бодож буй санааг нь илэрхийлдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Гараа үрснээр тэд ямар нэг зүйлийн талаар эерэг бодолтой байгаа бөгөөд ирээдүйд ашиг тустай гэж бодож байгаа аж.
“Хоёр гараараа” гар барих

Хэрвээ тухайн хүн хоёр гараараа таны гарыг барьж байвал итгэж болно гэсэн санааг илэрхийлж байгаа аж.
Зангиагаа засах

Уг үйлдэл тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Хэрвээ эр хүн эмэгтэй хүний хажууд уг үйлдлийг хийвэл тухайн эмэгтэй таалагдаж буйг илэрхийлнэ. Мөн цаашлаад тав тухгүй байгааг илэрхийлдэг.