Бид бүгд л хүмүүсийн бодлыг уншиж үзэх юмсан гэж бодож байсан байх. Харин та бусдын биеийн хөдөлгөөнийг ажиглахад л худлаа ярьсан, үнэнээ хэлсэн, стресстэй байгаа гэх мэт зүйлсийг мэдэж болдог гэдгийг мэдэх үү?

Нүдийг нь ажигла

Хэрвээ тэр хүн баруун дээшээ нүдээ хөдөлгөөд байвал худлаа ярьж байгаа буюу ямар нэг зүйл сэтгэж хэлэхийг хичээж байгааг илэрхийлдэг байна. Харин зүүн доошоо харж байвал өмнөх явдлаа бодож, үнэнээ хэлэх гэж оролдож байна.

Хэтэрхий олон толгойгоо дохих

Тухайн хүн чиний ярьж буй зүйл таалагдахгүй эсвэл ойлгохгүй байвал толгойгоо дохиж эхэлдэг. Тиймээс та уг биеийн хөдөлгөөнийг сайтар анзааран өөр аргаар тайлбарлах гэж хичээгээрэй.

Хуурамч инээмсэглэл

Хүн жинхэнээсээ инээх үед нүднийх нь хажууд үрчлээс гарч ирдэг. Та уг үрчлээсийг ашиглан тухайн хүн жинхэнээсээ эсвэл хуурамчаар инээж буйг ялгах боломжтой юм.

Эрүүгээ чангалдаг

Эрүү чангалалт нь сэтгэл гутралын шинж тэмдэг. Хүмүүс сэтгэл гутралд орох үедээ өөрөө ч мэдэлгүй эрүүгээ чангалдаг байна.

Хүчээр сэтгэл хөдлөл гаргах

Сэтгэл хөдлөл нь хүмүүсийн нүүрэн дээр шууд илэрдэг. Хэрвээ тухайн хүний нэг талын нүүр л идэвхтэй инээмсэглэж байвал өөрийгөө хүчилж байгаа гэсэн үг юм.

Гараа хэрхэн өргөж байгааг анзаарах

Гараа өндрөөр өргөж байгаа нь хүчирхэг, өөртөө итгэлтэй байгааг илэрхийлнэ. Харин эсрэгээрээ толгойн түвшнөөс доогуур өргөж байвал ичимхий, өөртөө итгэлгүй байгааг илэрхийлдэг.

Гарын алганд нь анхаарлаа хандуулах

Гарын алга дээшээ харсан байвал ямар нэг зүйл санал болгох эсвэл асуулт асууж байна. Гарын алга доошоо харсан байвал ямар нэг зүйл тушааж, хүсэж буйг илэрхийлнэ.