Хүн амьдрахын тулд идэх хэрэгтэй ч хэрэгцээнээс давуулан худалдан авалт хийдэг. Дэлгүүр ороод ганц зүйл авчхаад гарах замдаа хямдралтай бараа хараад мөнгөө үрж эхэлдэг. Энэ бол маркетингийн нэгэн хэлбэр юм.

Алдартай хүмүүс сурталчилгаанд нь тоглодог

Нэгэн алдартай хүн сурталчилгаан дээр бургер, пицца гэх мэт хоолыг идэж буй нь хараддаг.
Хүмүүс сурталчилгааг нь хараад далд ухамсартаа бодож, дараа нь худалдаж авдаг.

Тайвшруулсан хөгжим

Хоолны газар, кофе шоп, дэлгүүр гэх мэт газруудад хүнийг тайвшруулсан, сонгодог дуунууд явж байдгийг та анзаарсан уу? Ийм дууг хүн сонсох үед 10%-аар илүү олон зүйлийг худалдан авч эхэлдэг байна.

Хуурамч зарлал

Дэлгүүр орох үед барааны хямдрал нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. Гэвч энэ нь таны хувьд ямар ч ашиггүй юм.

Эрүүл хүнс

Эрүүл хооллолт бол хүн бүрийн хүсэл болсон зүйл билээ. Харин үүнийг үйлдвэрлэгчид мэддэг учраас үйлдвэрлэсэн хүнсээ эрүүл, органик гэж бичээд илүү үнэтэй зардаг байна.

Нүдний хэмд байгаа бүтээгдэхүүнүүд

Маркетингийн мэргэжилтнүүд хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн нь нүдний хэмд байрлах хэрэгтэй гэдгийг мэддэг. Хамгийн үнэтэй, гоё савалгаатай бүтээгдэхүүн нь нүдний хэмд байрладаг.

Бэлэн хоол харуулдаг

Үйлчлүүлэгчид бэлэн, нүднийх нь өмнө харагдаж буй зүйлд итгэж худалдан авч эхэлдэг. Энэ нь мэдээж нэгэн маркетингийн хэлбэр юм.

Сурталчилгааны хоолнууд

Эдгээр хоолны савалгаа нь ихэвчлэн хүний шүлсийг гоожуулам амттай харагддаг. Ингээд зургийг харж авсны дараа урам нь хугардаг байна.