Би тэр өдөр гэртээ ганцаараа байсан юм. Хаалгаа хаачхаад усанд орж байтал хаалганы доорх хөндийгөөр хүний сүүдэр байхыг анзаарсан юм. Би хэтэрхий их айж, юу хийхээ бодож байгаад угаалгын өрөөнөөс гарахгүйгээр шийдсэн юм. Яг тэр үед хэн нэгэн хаалга тогшихоор нь би “Удахгүй уснаас гарлаа, ээж удахгүй ирэх болохоор гал тогоонд гараа угаачих” гээд хэлсэн юм. Хөлнийх нь сүүдэр удалгүй алга болж би 5 цагийн турш тэндээ суусан. Удалгүй нөхөр маань ч ирж би хаалга болгоноо шалгахад бүгд гаднаасаа цоожтой байсан юм.

Би их азгүй хүн л дээ бас манай найз охин үнэхээр азтай нэгэн. Тэр бүхий л зүйлд аз нь шовойж явдаг: сугалаанд хожих, газраас мөнгө олох гэх мэт. Нэг өдөр би өөрийнхөө азгүй байдалд гутарч суухад тэр хүрч ирээд намайг үнэсээд “чамд азынхаа хагасыг өглөө шүү” гэж хэлсэн юм. Дараа өдөр нь газраас мөнгө олж, дарга маань ч намайг хоцорсныг анзаараагүй.

Гэрээ цэвэрлэчхээд охинтойгоо гадуур гарсан юм. Тоглоомын талбайд хэсэг тоглочхоод 40 минутын зайтай дэлгүүр орохоор болсон юм. 10 минут хэртээ алхаж явтал танихгүй хүн гарч ирээд “Шарах шүүгээгээ унтраагаач ээ! Тэнэг юм уу?” гэж хэлтэл би тахиа шарж байснаа гэнэт санасан юм. Бид хоёр гэрлүүгээ хамаг хурдаараа гүйж, нөгөө танихгүй хүн ор мөргүй алга болсон байсан.

Гурван найзтайгаа компьютер дээр ажлаа хийж байлаа. Яг манай дээд давхарт барилгын ажил явагдаж байсан юм. Гэтэл өрөө нэг л хүйтэн санагдаж, миний мөрөн дээр нэг хүн гараа тавьж буй мэт санагдаад эргээд хартал хэн ч байгаагүй. Би хэтэрхий ядарчхаж гэж бодоод ус уучхаад унтаад өглөө. Өглөө нь ажлын ширээн дээр дээвэр нураад уначихсан байсан.