Цэвэрлэх, индүүдэх, аяга таваг угаах гэх мэт ажил нь хүнийг ядраадаг ч заавал хийх ёстой. Гэвч заримдаа бүхнийг цэвэрхэн байлгах гэж оролдох үед хэт их цаг зарцуулж эсвэл юмсыг буснуилж байдаг байна.
Торон хөшиг болон орны даавуу индүүдэх

Зураг дээрх зүүн талын хөшгийг индүүдсэн харин баруун талын хөшгийг угаасны дараа нойтон байхад нь өлгөсөн юм. Хөшиг нь өөрөө том хэмжээтэй даавуу учир индүүдэхэд цаг их зарцуулдаг. Харин зүгээр л өлгөхөд үрчлээ нь өөрөө алга болдог байна.

Мөн орны даавууг индүүдэх ямар ч шаардлагагүй. Уур эсвэл ус ашиглан даавууг бага зэрэг норгон дэлгээд хатаахад үрчлээ арилах болно.
Модон шалыг хэт их усаар угаах

Мод, ус хоёр тийм ч сайн найзууд биш. Гэвч шалаа угаахгүй байж болохгүй бөгөөд хэт их ус ашиглаж толбо үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Хэрвээ шал нүхтэй бол ус нь модны хэлбэрт нөлөөлөх болно.
Хуурай алчуураар тоос арчдаг

Ихэнх хүмүүс тоос арчихдаа хуучин цамц эсвэл муу даавуугаар арчдаг. Хуурай алчуур нь тавилганд зураас үүсгэдэг. Мөн тоос нь даавуунд үлдэхгүй агаарт дэгдэж аль нэг газар буух болно.
Толь байнга арчдаг

Толинд хурууны хээ, усны толбо, шүдний оо гэх мэт зүйлс үлдсэн бол нарийн ширхэгтэй алчуураар арчихыг зөвлөж байна. Олон дахин удаа тусгай шингэнээр арчих нь толийг элэгдүүлж байдаг.
Зэвэрдэггүй ган гадаргыг өнгөлдөг

Зэвэрдэггүй ган гадаргаар хийгдсэн зүйлс нь толбыг өөртөө татдаг мэт бохирдож байдаг. Гэвч ямар нэг хүчтэй шингэн ашиглан цэвэрлэх нь өнгөлөг байдлыг нь бага багаар алдагдуулж байдаг учир зөөлөн ширхэгтэй алчуураар арчих нь зөв юм.
Тогоо, хайруулын таваг дэвтээлгүй угаах

Тогоо болон хайруулын тавганд үлдсэн хоолны үлдэгдлийг угаах хамгийн хэцүү ажлын нэг байдаг. Харин нэгэн гайхалтай шийдэл бол савантай усанд хэсэг дэвтээж дараа нь угаах нь илүү амар байх болно.