Хүмүүс өдөр бүр олон төрлийн эд зүйл ашигладаг бөгөөд цаг хугацааны эрхэнд тэдгээрийн зорилгыг тоолгүй орхих үе байдаг билээ.

Жимсэн дээрх наалт

Жимсэн дээрх наалт нь ямар улс, компаний бүтээгдэхүүн гэдгийг харуулдаг ч доорх нь тоо нь ямар учиртайг мэддэггүй билээ.

Хэрвээ дөрвөн оронтой тооны эхний тоо нь 4 байвал пестицид(шавжны эсрэг) цацсан.
Хэрвээ таван оронтой тооны эхний тоо нь 9 байвал органик жимс.
Хэрвээ таван оронтой тооны эхний тоо нь 8 байвал генетикийн хувьд өөрчлөгдсөн.

Шилэн дээрх хар цэгнүүд

Машины шилэн дээрх хар цэгнүүд нь керамик будгаар хийгдсэн бөгөөд хэд хэдэн зорилготой ажээ.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах.
Шилний ирмэгийг шороотой болохоос сэргийлэх.
Нүдэнд эвтэйхэн харагддаг бөгөөд шилийг хийх үед дулааныг тэнцүү тараадаг ажээ.

Дэвтрийн улаан зураас

Анх улаан зураас нь багш нарын дүн тавих хэсэг биш байсан. Хулгана, харх нь цаасны ирмэгийг ихэвчлэн идчихдэг байсан учраас захад нь бичихээс сэргийлж ийм зураас хийж өгчээ.

Гольфийн бөмбөгний хонхорхойнууд

Анх гольфийн бөмбөг нь гөлгөр, хонхорхойгүй байсан бөгөөд цаг хугацааны эрхээр тоглогчид хамгийн сайн бөмбөг бол хуучирсан, илэгдсэн бөмбөг юм байна гэдгийг мэдээд нэг бөмбөгөө олон жилийн турш ашигладаг байжээ. Үйлдвэрлэгчид үүнийг мэдээд хонхорхойтой бөмбөг үйлдвэрлэж эхэлжээ.

Цоожны доорх нүх

Бороо орох үед цоож муудаж гацаж эхэлдэг. Ихэвчлэн хүмүүс энэ үед шинэ цоож худалдаж авдаг. Уг нүх үрүү хөдөлгүүрийн тос бага зэргийг хийх зориулалттай юм. Ингээд таны цоож гацахгүй боллоо.

Чихэвчийн оролтын судлууд

Эдгээр судлыг үзэмжтэй харагдуулах гэж хийгээгүй бөгөөд судал бүр нь чихэвчтэй холбогдсон байдаг ба судалгүй байсан бол зөвхөн нэг чихэвч нь дуугарах болно.