Хүн дурлах үед түүний допамины түвшин ихсэж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Харин хоёулаа бие биедээ дурласан бол бүр ч гайхалтай мэдрэмж төрж, дэлхийн оргилд хүрсэн мэт байх болно. Харин ихэнх хүмүүс дурлах мэдрэмжийг шохоорхолтой андуурдаг бөгөөд энэ мэдрэмж нь удалгүй алга болдог.
Тухайн хүнтэй үргэлж хамт баймаар санагдаж, хажууд нь сандардаг

Түүнтэй л хамт байж байвал танд сайхан санагддаг бөгөөд үргэлж залгаж, мессеж бичиж, аль болох ойрхон байхыг хичээдэг. Өдөржин хамт байсан мөртлөө хангалттай санагддаггүй. Мөн түүнтэй уулзах үед сандарч тэвддэг, таны зүрх хурдан хурдан цохилдог. Мөн тэрээр таны тухай юу гэж боддогийг мэдэх гэж их хичээх ба үргэлж санаа зовж байдаг.
Түүний талаар өдөржин бодож, таны сэтгэл хөдөлдөг

Ажлаа хийж байхад, гэртээ ганцаараа эсвэл найзуудтайгаа гадуур явж байхад та өөрийн эрхгүй түүний талаар бодчихдог. Хамтдаа авахуулсан зургаа байн байн харж, найзууд эсвэл гэр бүлийнхэндээ түүний талаар ярихгүй байж чаддаггүй. Таагүй өдөр тохиолдох үед түүнтэй ярилцаж тусламжийг нь авахыг хүсдэг. Түүнтэй хамт байхын тулд таалагдахгүй, залхуутай санагдаж байгаа зүйлийг хүртэл хийдэг.
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь танилцахыг хүсдэг

Жинхэнэ хайрын харилцаанд орсон хүмүүс нэг нэгнийхээ гэр бүл, найз нөхөдтэй нь танилцахыг хүсдэг.
Түүнд санаа тавьж, энэрэнгүй сэтгэлээр ханддаг

Хоёр хүн бие биедээ дурлах үед нэгнийхээ уйтгар гуниг, аз жаргалыг шууд л мэдэрч чаддаг. Таны сэтгэл зүйн байдал тийм ч сайн биш байгаа ч түүнд гайхалтай зүйл тохиолдвол дагаад л баярлчихдаг. Үүнийг зөвхөн жинхэнэ хайрын холбоотой хүмүүс л үүсгэж чаддаг.
Ирээдүйн төлөвлөгөө зохиодог
Ирээдүйн үйл явдалд үргэлж түүнийг багтааж хамтдаа бүх зүйлийг хийхийг хүснэ. Гэр бүлийн уулзалт, амралт зугаалга, хамтдаа нэг газар ажиллах гэх мэт.