Хориод жилийн өмнө дэлхийн дахинаа Bluetooth гэх зүйл гарч ирж хүмүүсийг гайхшруулж байсан. Харин өнөөдөр бидний гар утаснаас авахуулаад будаа агшаагч хүртэл ухаалаг болон хөгжжээ. Тэгвэл ирээдүйд юу юу өөрчлөгдөх бол?
Өөрийгөө цэвэрлэдэг хувцас

Ирээдүйд бид магадгүй хувцсаа ахиж угаах шаардлагагүй болох байх. Учир нь Австралийн нэгэн эрдэмтэн өөрийгөө цэвэрлэдэг даавуу зохион бүтээсэн байна. Уг даавуун дээр гэрэл тусах үед шороо болон толбо нь ор мөргүй арилдаг гэнэ. Ингээд та хоол идэж байхдаа хувцсаа толбо болгочихвол гэрэл тусгахад л хангалттай
Нарны гэрлээс эрчим хүч авч өнгөө өөрчилдөг цонх

Уг цонхыг шинэ төрлийн материалаар хийх бөгөөд энэ нь температурыг мэдэрч өнгөө өөрчилдөг байна. Мөн нарнаас эрчим хүч авж цахилгаан бараа ажиллуулах чадвартай.
Робот замч нохой

Робот замч нохойг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээж байна. Тэд холын замыг харах камер, мэдрэгчтэй учраас хараа муутай хүмүүсийг ямар ч саад тотгороос аврах юм.
Ухаалаг ор

Хэрвээ та шөнө унтдаггүй төрлийн хүн бол энэ ор танд хэрэгтэй бололтой. Уг ор нь таны унтах хэв маяг, цагийг тогтоон авч ухаалаг утсанд нь мэдээлэл явуулдаг байна. Мөн матрассны байрлал, температур гэх мэтийг тааруулж танд төгс нойрыг бэлэглэх болно.
Сувилагчийн туслах робот

Уг робот нь сувилагчийн туслах хийх бөгөөд жишээ нь хүн өргөх, эрүүл мэндийн үзлэг хийх гэх мэт ажлуудыг хурдан хугацаанд хийх юм. Ингэснээр сувилагчийн цагийг хэмнэх болно.
Барааны код уншдаг дэлгүүрийн хаалга

Ирээдүйн технологийн тусламжтайгаар хүмүүс ахиж хүнсээ бичүүлэх гэж кассанд оочирлох шаардлагагүй болно. Үйлчлүүлэгчид дэлгүүр ороод хэрэгтэй зүйлээ аваад гарах үед автомат хаалга бүх барааг уншиж, барааны нийт үнийг данснаас нь суутгах юм.
Ухаалаг нүдний шил

Ухаалаг нүдний шил аль хэдийн бүтээгдсэн байгаа ч нийтийн хэрэглээ болохоос өмнө сайжруулах шаардлагатай байгаа билээ.