Хоолны дэглэм, буруу саван хэрэглэх, зуршил гэх мэт зүйлс нь хүний арьсанд үрчлээ суулгаж байдаг. Ямар хоолноос татгалзах, хэрхэн зөв саван сонгох, амьдралын хэв маягаа өөрчлөх нь хүнийг залуу харагдуулах гол түлхүүр юм.
Нойр муутай байх нь арьсыг хуурайшуулдаг

Ердөө нэг өдөр унтахгүй байх эсвэл өдөрт 5-аас доош цаг унтах нь арьсны чийгшил алдагдаж үрчлээ үүсэх эхний алхам болж ирдэг. Сайн унтаж амрах үед эд эс сэргэж улам залуу харагддаг байна.
Антиоксидант дутагдах үед үрчлээ үүсдэг

Витамин A, C, E болон кали нь эрүүл арьсны үндэс бөгөөд лууван, ногоон навчтай ногоо, улаан лооль сайн идэх хэрэгтэй. Мөн оливын тосыг хоолондоо ашиглаарай.
Хүчтэй саван хэрэглэж, халуун усанд удаан орох нь үрчлээ үүсгэдэг
Хүчтэй ариун цэврийн бүтээгдэхүүн ашиглах нь арьс хуурайшуулж улмаар үрчлээ үүсгэдэг байна. Тиймээс илүү байгалийн гаралтай саван ашиглах хэрэгтэй.
Уураг дутагдах үед арьсанд үрчлээ суудаг
