Та өөрийн биеийг 100% мэддэг гэж бодож байна уу? Хүмүүс бид өөрийнхөө биеийн ажиллагааг тэр болгон мэдээд байдаггүй бөгөөд өнөөдөр манай сайт хамгийн сонирхолтой баримтуудыг цуглуулан та бүхэнд хүргэж байна.

Нүдний ухархайд байрлах жижиг нүх маш том үүргийг гүйцэтгэдэг

Нүдний ухархайд байрлах жижиг нүхийг пункта гэж нэрлэдэг. Уг онгорхой нь нүднээс нулимс гаргах үүрэгтэй. Хүн нүдээ цавчлахад бага зэрэг шингэн ялгарч гардаг байна. Харин уг нүх бөглөрөх үед хүний нулимс их хэмжээгээр гарч урсдаг байна.

Хэл нь дээр байрлах папилла нь олон төрлийн дохиог илгээдэг

Папилла нь хүний хэл нь дээр байрлах жижигхэн мөөг хэлбэртэй цэгийг хэлдэг. Хүнд ойролцоогоор 200-400 ширхэг папилла байх бөгөөд тус бүр нь 3-5 ширхэг амт амталгааны мэдэрхүйтэй. Хүн папиллагийн ачаар амт мэдэрч чаддаг.

Ганц ширхэг үс 100гр ачааг даах чадалтай

Ганц ширхэг үс 100г хүртлэх ачааг даах чадалтай байдаг бол хүний бүхэл үс 5600кг-8400кг ачааг даах чадалтай байдаг байна.

Хүнд 5-аас илүү олон мэдрэхүй байдаг

Хүнд 5 төрлийн мэдрэмж байдаг гэдгийг бид мэдэх билээ. Харах, сонсох, амтлах, хүрэх, үнэрлэх. Гэвч бидний бие үүнээс олон мэдрэхүйтэй байдаг.

  • Тэнцвэртэй байдлыг мэдрэх
  • Биеийн аль хэсэг хаана байгааг харахгүйгээр мэдрэх
  • Хөдөлгөөн мэдрэх
  • Температур мэдрэх
  • ӨBчин мэдрэх
  • Цаг хугацааг мэдрэх

Хүүхэд хаврын улиралд илүү хурдан том болдог

Хүүхэд хаврын улиралд илүү хурдан өсдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн охидууд 8-13 насанд, хөвгүүд 10-15 насанд хурдацтай өсөлт үзүүлдэг байна.

Хүний ДНХ гадил жимстэй 50% төстэй

Судлаачдын олж тогтоосноор хүн ургамалтай 18.7% адил геномтой байх бөгөөд жимсний ялаа болон тахиатай 60%, шимпанзетай 96% адил байдаг. Мөн бид гадил жимстэй 50%-60% адил гентэй байдаг байна.

Танд аль баримт нь илүү таалагдсан бэ?