Хүн ямар нэг төхөөрөмжгүйгээр сансарт амьсгалж чаддаг, нарны аймгийн ямар ч гараг дээр очих арга олсон гэж бодъё. Ойрын ирээдүйд очиж чадахгүй ч гэсэн гараг бүр дээр хүн ямар байхыг бодоцгооё.
Буд гараг

Уг гараг дээрх температурын өөрчлөлт яг л эмэгтэй хүний ааш шиг. Өдөртөө дунджаар 426°C халуун, шөнөдөө -178°C хүйтэн байдаг. Буд гараг нь удаан эргэлттэй учир хүн газардахыг хүсвэл өдрийн халуунаас шөнийн хүйтэн үрүү шилжих цагийг тааруулах хэрэгтэй. Гэвч юу ч болж байсан хүн 90 секунд л тэсэх болно.
Сугар гараг

Хэрвээ та Сугар гараг дээр хөл тавихыг хүсвэл ганц секунд л тэсэх болно. Сугар гарагийн агаар мандал нь 98% нүүрс төрөгчийн давхар ислээс бүрддэг бөгөөд даралт нь дэлхийн даралтаас 90 дахин хүчтэй байдаг. Дундаж температур нь 426°C халуун.
Ангараг гараг

Ангараг гараг бол хүн төрөлхтний анхны сансрын колоничлолын гараг юм. Агаар мандлын 95% нүүрс төрөгчийн давхар ислээс бүрддэг. Мөн үнэхээр хүйтэн бөгөөд дунджаар -62°C хүйтэн байдаг. Хүн 80 секунд л тэсэх болно.
Бархасбадь гараг

Уг гарагт хүчтэй хар шуурга их болдог. Мөн устөрөгч болон гелийгээс бүтсэн хий ихтэй байдаг. Нэг үгээр хэлбэл хүн амьдрах боломжгүй юм.
Санчир гараг

Уг гарагт 1800км/ц хурдтай хүчтэй салхи үргэлж үлээж байдаг. Мөн амьд биет амьдрахын аргагүй хуй салхи бие болсоор байдаг байна.
Тэнгэрийн ван гараг

Уг гараг нь ус, аммиак, метаны нийлэмжтэй шингэнээр бүрхэгдсэн байдаг. Хүн төрөлхтөн уг гараг дээр газардаж ч чадахгүй ба газардах хатуу гадаргуу байхгүй юм.
Далай ван гараг

Хүн уг гараг дээр секунд ч болж чадахгүй. Учир нь мэдээж хүчтэй салхи шуурга. Уг шуурга нь заримдаа дууны хурдыг гүйцдэг байна.