Хүний нүдний өнгө 3 нас хүртлээ өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Гэвч хүний нүд тас хар өнгөтэй байх ямар ч боломжгүй ба гэрлийн тусгалаас болж хар харагддах тохиолдол байдаг. Ховор тохиолдлын улмаас нүдний өнгө улаан, ягаан байдаг байна. Таны нүд ямар өнгөтэй вэ?

Хүний генээс болдог.

Нүдний өнгийг хариуцдаг 16 төрлийн ген хүнд байх бөгөөд HERC2, OCA2 гэх ген нь голчлон даалгавар биелүүлдэг. Нүдний цахилдаг бүрхэвчид байгаа меланины хэмжээнээс хамаарч хүний нүдний өнгө тодорхойлогддог. Нүдний хамгийн бараан өнгө нь бор бөгөөд хэзээ ч хар байж чадахгүй юм.

Үргэлж уйлах болно

Хар өнгө бол гэрлийг хамгийн их шингээдэг өнгө бөгөөд хэт их шингээснээр халж эхэлдэг. Хэрвээ хүний нүд тас хар өнгөтэй байсан бол хэт халалт, хуурайшилтаас хамгаалахын тулд уйлах шаардлагатай болох юм.

Нартай үед гадуур явж чадахгүй

Нарны хэт ягаан туяа нь хар өнгөнд хамгийн их шингэх учир хүн гадаа наранд гарч чадахгүй байх байсан. Азаар нүдний цахилдаг бүрхэвч нь нүдний өнгийг өөрчилж хэт ягаан туяанаас хамгаалж байдаг.

БОНУС: хамгийн ховор нүдний өнгө

Хамгийн ховор нүдний өнгө бол ногоон бөгөөд дэлхийн нийт хүн амын ердөө 2% нь ногоон өнгийн нүдтэй байдаг.