Давхар ирүү үүсэх нь удамшил, илүүдэл жингээс үүсэж болдог ч төдийлөн анзаардаггүй бас нэг шалтгаан бол хэлний буруу байрлал юм. Гэхдээ энэ асуудлыг шийдэх олон арга байдаг байна. Давхар ирүү нь эрүүний доор илүүдэл өөх хуримтлагдаж үүсдэг. Эрүүний доор өөх үүсэх нь хэвийн боловч хүзүү эрүү холбож байдаг булчин бага багаар суларснаар эрүүний доод хэсэгт хэвийн хэмжээнээс давсан өөх хуримтлагдсанаар давхар эрүү үүсч нүүхний хэлбэрт нөлөөлдөг байна.

Булчин сулрах болсон нь таны хэлний байрлал буруугаас болдог. Мэргэжилтнүүд хэлний буруу байрлалыг энгийн дасгалаар засах боломжтой гэж үздэг байна.
Хэлний зөв байрлал нь хэл тагнай хоёр нийлсэн байрлалтай байхыг хэлдэг байна. Хэрвээ та давхар ирүүний асуудалтай байгаа бол дараах дасгалыг тогтмол хийж хэвшээрэй.
Дасгал №1

1. Хэлний хойд хэсгийг тагнайнд хүргэх
2. Хэлээ бүхэлд нь тагнайндаа наах
3. Энгийн биеийн дасгал шиг тодорхой хугацаатай давтан хийсний дараа амьсгалын дасгал хийж энгийн үедээ хэлээ зурган дээрх шиг байрлуулж байхыг хичээгээрэй.
Дасгал №2

Энэ дасгал бол өмнөх дасгалыг хийж чадахгүй хүмүүс хийх дасгал юм.
1. Англи хэлний N үсгийг уртаар дуудаарай. Энэ үед таны хэл зөв байрлалд орж байгааг та мэдрэх болно.
2. Энэ үед та хэлээ тагнай руугаа татаж хүргээрэй.
3. Аль болох хэлээ тагнаандаа бүхэлд хүргээрэй
4. Хамгийн чухал хэсэг бол та хэлээ аль тагнаандаа удаан байлгаарай. Энгийн үед ч гэсэн хийж байгаарай
Дасгал №3

1. Бохь зажлах үедээ бохио хэлээрээ тагнайд наах
2. Боломжоороо бохийг тагнайдаа наагаарай
3. Чадхаараа хийсэн бол энэхүү дасгалыг эхнээс нь эхэлж дахин гүйцэтгээрэй
4. Та бүхэнд энэ энгийн дасгал таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та иймэрхүү мэдээлэл сонирхолтой байгаа бол бидэндтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.