Хүн төрөлхтний технологи хөгжихийн хэрээр амьдралын асуудлуудаа ухаалгаар шийдэж байна. Бид ирээдүйн технологийг үргэлж төсөөлж байдаг ч яг тэр үе нь хаяанд ирчихсэнийг анзаарахгүй байгаа бололтой.

Японд нисдэг машин хийж байна

Уг төсөл нь дөнгөж туршилтын шатандаа явж байгаа юм. Ойролцоогоор 200км/ц хурдтай нисэх машин нь толгойн өвчин болсон замын бөглөрлийг алга болгох юм.

3D хэвлэгчээр хийсэн байшин

3D хэвлэгчээр хийсэн анхны байшин Техаст байдаг бөгөөд ердөө 24 цагийн дотор $4000 өртөгтэй баригджээ. Уг компани нь ядуу буурай улсуудад уг байшинг олноор нь барьж өгөх зорилготой юм гэнэ.

Загвар өмсөгчдийг дроноор солино

Dolce & Gabbana брэнд нь анх удаа тайзан дээрээ дрон ашиглаж байжээ. Эхлээд дронууд зөвхөн гар цүнх үзүүлж байсан бол 2018 оны шоу дээр бүх загвар өмсөгчдийг дроноор сольжээ.

3D хэвлэгчээр хийсэн пицца хүмүүст таалагдав

Орчин үеийн технологи хурдацтай хөгжиж гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилж байна. АНУ-д шоколад болон пиццаг 3D хэвлэгчээр хийдэг газар байдаг бөгөөд цаашлаад олон хоол хийх боломжтой гэжээ.

Олон үйлдэлт төхөөрөмжүүд

Галт тэргээ хүлээж буй хүмүүст зориулан Нидерланд залуу нэгэн төхөөрөмж бүтээсэн байна. Хэрэглэж буй хүн нь дугуй унангаа өөртөө ороолт нэхэх юм. Дугуй унах нь булчинг сайжруулж, хүнийг залуужуулдаг байна.

Нидерландын инженер муурандаа зориулж төхөөрөмж бүтээжээ

Тэрээр програм хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд муур нь гэртээ орж чадахгүй асуудал үүсдэг учраас муурны нүүр таниж эзэнд нь мэдэгдэл ирдэг төхөөрөмж бүтээжээ.