Адал явдалт киног гайхалтай болгодог зүйл бол тэдний бие бялдрын чадварлаг байдал. Анх энгийн л нэгэн тамирчин эсвэл тулaaны урлагаар хичээллэдэг байсан бол одоо хүн болгоны зүрхэнд үлдсэн киноны жүжигчид болжээ.
Сильвестр Сталлоне

Сильвестр Сталлоне бол бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг билээ. Тэрээр Rambo, Rocky гэх мэт тулaaнт, адал явдалт киногоороо хүмүүсийн зүрхэнд хоногшин үлдсэн юм.
Жейсон Стэтхэм

Жейсон Стэтхэм нь Холливүүдын хамгийн хатуужилтай эрчүүдийн нэг гэгддэг. Тэрээр кинон дээр хатуужилтай, тэсвэртэй дүрээр харагддаг бөгөөд амьдрал дээрээ ч тийм хүн гэнэ. Орлон тоглогчийн туслалцаа авалгүй ихэнх үзэгдлийг өөрөө хийдэг ажээ.
Жеки Чан

Түүний жинхэнэ нэрийг Чан Конг-Санг гэдэг бөгөөд Хятад улсын жүжигчин юм. Харин хүмүүс түүнийг тайзны нэр болох Жеки Чан-аар нь сайн мэднэ. Тэрээр мэргэжлийн Кун Фү, хошин шогч, акробат, каскадер юм. Кино болгон дээр өөрөө каскадер хийдгээрээ алдартай билээ.
Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер нь өөрийн амжилтын гарааг анх бодибилдингийн дасгалжуулагчаар эхэлж байсан нэгэн. Удалгүй зөгнөлт кино болох Терминатор киногоороо алдартай болжээ.
Брюс Уиллис

Адал явдалт кино ярьж байвал Брюс Уиллис-ийг яасан ч орхигдуулж болохгүй. Олон төрлийн дүрд тоглож байсан түүнийг хүмүүс ганц хараад л андахгүй бизээ.
Жан-Клод Ван Дамм

Жан-Клод Ван Дамм нь Бельги улсын жүжигчин бөгөөд олон төрлийн тулaaны техникт суралцсан хүн юм. Тэрээр АНУ уруу хол замыг туулан ирж Холливүүдын жүжигчин болж байсан түүхтэй. Kickboxer, Lionheart гэх мэт кинонд тоглож хүмүүсийн анхаарлыг татаж чадсан юм.